ТАВДУГААР УЛАМЖЛАЛ - TRADITION 5
Тавдугаар уламжлал \богино
хэлбэр\: “Бүлгэм бүрийн ганц
үндсэн зорилго нь архинд зовж шаналж байгаа хэнд ч гэсэн хүрч ажиллах явдал
юм.”
-Тавдугаар уламжлал \бүхэн эхээр\:
“Архичид Аминчлахуй” нийгэмлэгийн бүлгэм бүр оюун санааны хувьд бие даан орших
нэгж бөгөөд тэдгээр ганц үндсэн зорилго нь архинд зовж шаналж байгай хэнд ч
хүрч ажиллах явдал юм.”
\”12 алхам хийгээд 12 уламжлал” ном
хуудас 202: 1 догол мөр\
Тавдугаар уламжлалын
сэдэв-Зорилго
Тавдугаар уламжлалын
хураангуй:
· “АА-гийн гишүүн бүрийн өөрийнхөө туршлага дээр тулгуурлан
шинээр ирсэн хүнийг ойлгох, түүнийг архинаас гаргаж чадах өвөрмөц чадвар нь
тэдний боловсрол мэдлэг, уран сайхан ярих чадвар буюу эсвэл ямар нэг хувийн
онцлогоос хамаардаггүй юм.
Тэрээр өөрөө архичин байсан бөгөөд архинаас гарах
түлхүүрийг өөрөө олсон нь чухал юм. Архичдын дунд бие биентэйгээ туулж өнгөрүүлсэн зовлон
жаргалаа хуваалцаж, архинаас гарч эрүүл саруул болмон тухайгаа ярих амархан.
Тийм хэлхээ холбоонд орох чадвар бол бидэнд Бурханаас өгсөн хишиг бөгөөд
түүнийг бусдад дамжуулах нь дэлхий дээрх АА-гийн бүлгэмүүд өөрийнхөө өмнө тавих
цорын ганц зорилго юм.”
\12 алхам хийгээд 12 уламжлал”
ном Уламжлал 5 хуудас 161: 3 догол мөр\
· “АА-д чухам яагаад зөвхөн ганц зорилго байх ёстойг
тайлбарлах өөр нэг шалтгаан байдаг. “Архичид Аминчлахуй” нийгэмлэгийн үйл
ажиллагаанд гардаг хамгийн гаж сонин зүйл бол энэ Нөхөрлөлийн гишүүд
өөрсдийнхөө хүрсэн тэр зүйлд хүрэхэд бусад архичдад туслахгүй л бол архи уухгүй
байж чадах энэ үнэт хишгийг тогтоон барих нь маш ховор байдаг явдал юм.
\12 алхам хийгээд 12 уламжлал” ном
Уламжлал 5 хуудас 162: 2 догол мөр\
· “Харин бидний тухайд бол өөр юм,хэрэв бид архины өвчинд
нэрвэгдсэн нэгэндээ байнга туслаж байхгүй бол
бидний амьдрал болон оюун санаанд байнгын аюул занал учрах болно.
Өөрийгөө авч үлдэх, үүргээ ухамсарлах хийгээд хайрлан энхрийлэх шаардлага нь
биднийг аврагдах боломж байгаа гэдгийг мэдэхгүй байгаа тэр хүмүүстэй туршлагаа
хуваалцах нь цорын ганц үүрэг маань гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хүргэдэг байсан.
Grapevine
сэтгүүлийн 12 уламжлалын талаарх шалгах асуултаас:
· АА-гийн шинэ гишүүнд мөнгө зээлүүлж чадахгүй гэж хэлэхэд
тэр шинэ гишүүн надад галзууртлаа уурласан ч АА-гийн үзүүлж болох тусламж хэм
хэмжээтэй байх талаар тодорхой тайлбарлах хүсэл эрмэлзэл надад бий юу?
· АА-гийн гишүүн тул надад туслах хэрэгтэй гэж хэн нэгэн
АА-гийн гишүүнд өнөөдөр би хандсан уу?
· Ямар нэгэн өөр санаа бодолгүй зөвхөн 12-р алхамын дагуу
би АА-гийн шинэ гишүүнд туслах хүсэл надад байна уу?
No comments:
Post a Comment