АРАВДУГААР
АЛХАМ - STEP 10
“Хувь хүний эрхэмлэвэл зохих зүйлсийг эзэмшиж, гаргасан
алдаагаа тэр дор нь хүлээдэг болсон.”
Тайлбар хуудас 94:3 догол мөр
Энэ бодлоосоо ургуулан аравдугаар алхамын тухай яръя.
Үүнд бид өөрсдийгөө улам сайжруулан өөрчилж шинээр гаргаж байгаа аливаа алдаа
дутагдлаа засч залруулах тухай ярина. Бид өнгөрсөн зам мөрөө ариутган
цэвэрлэсний дараа амьдралын энэ замд шинэ эрч хүчээр орж эхэлсэн. Бид Оюун
санааны ертөнцөд хөл тавин орсон. Бидний дараагийн хийх зүйл бол түүнийг
ойлгох, үр ашигтай хэрэглэх талаар улам өсч боловсрох явдал юм. Энэ бол ганц
өдрийн дотор хийчих зүйл биш. Бидний бүх амьдралын туршид үргэлжлэх болно.
Аравдугаар алхамын үйл ажиллагаа 95:1 догол мөр
Хувиа хичээсэн байдал, ов заль, уур уцаар хийгээд айдас түгшүүр нэг хэсэгтээ
л байна байх. Энэ бүхэн хэвээр үргэлжилж улам ихсээд ирэхээр түүнээс салгаж
өгөхийг бид Бурхнаас гуйдаг. Даруй энэ талаар бусдын санал бодлыг сонсч, хэн
нэгнийг гомдоож, хохироосон бол тэр дор нь засч залруулдаг. Дараа нь өөр хэн
нэгэнд хэрхэн туслах тухай шийдэмгий бодож эхэлдэг. Бусдыг хайрлах, тэдэнд
хүлээц тэвчээртэй хандах нь бидний эрхэмлэх зүйл юм.
Орой бүр хуудас 96:3
Бид орой амран хэвтэхдээ өдөр болсон явдлаа сайтар
эргэцүүлэн боддог. Бид уурлаж уцаарлах, хувиа бодох, зальдан мэхлэх, айж түгших
зэрэг байдал гаргасан бил үү? Бид хэн нэгнээс уучлал гуйх ёстой билүү? Бусад
хүнтэй шууд ярихын оронд дотроо хадгалж байгаа зүйл бидэнд байгаа билүү? Бүх
хүнтэй элэгсэг дотно байж чадлуу? Бусад хүний төлөө хийж болох зүйлийн тухай,
амьдралд оруулж чадах хувь нэмрийнхээ тухай бид бодсон уу?
Аравдугаар
алхамын асуулт
Өөрийн хувийн дүгнэлтээ үргэлжүүлэн хийсээр байх уу?
Өөрийн амьдралд тохиолдох алдаа эндэгдлээ засан залруулах явдлаа үргэлжлүүлсээр
байх уу?
Илүүг мэдье гэвэл нэг өдөрт-нэг удаа
More to follow one-day-at-a-time.
Илүүг мэдье гэвэл нэг өдөрт-нэг удаа
No comments:
Post a Comment