1. The sole purpose of this website is to assist those in Mongolia to further enhance their recovery from a seemingly hopeless state of mind and body.

2. This is your website. We want and we welcome your suggestions and comments.

3. This website and any content herein does not represent A.A. and is not endorsed by A.A.W.S. All opinions are those of the individuals who choose to participate here.

Wednesday, October 14, 2015

OCT 14, 15 ..TRADITION 2 .. УЛАМЖЛАЛ 2

ХОЁРДУГААР УЛАМЖЛАЛ - TRADITION 2

Хоёрдугаар уламжлал \богино хэлбэр\ “Манай хамт олны эрхэм зорилго бол бидний хамтын ухамсарт цогцлон бүтсэн Бурханы хайрыг хүртэх явдал юм. Биднийг удирддаг хүмүүс бол итгэмжлэгдсэн туслагчид бөгөөд тэд захиран тушаадаггүй.”

Хоёрдугаар уламжлал \бүрэн эхээр\ “Манай хамт олны эрхэм зорилго бол бидний хамтын ухамсарт цогцлон бүтсэн Бурханы хайрыг хүртэх явдал юм.” Хуудас 201: 2 догол мөр

Хоёрдугаар уламжлалын сэдэв-Итгэл

Хоёрдугаар уламжлалын хураангуй:

·       “Энэ нь биднийг “АА-д удирдлага байдаг уу?” гэж шууд асуухад хүргэнэ. Энэ асуултанд нилээд тодорхой хариулах хэрэгтэй: “Тийм ээ, байхгүй юм шиг мөртлөө байдаг”. Халагдаж, солигдсон үндэслэгч болон түүний найз нөхдийг эргэн харья. Тэд яах вэ? Тэдний гомдол, тунирхал арилахад дотоод өөрчлөлтийн аажим үйл явц эхэлдэг.

 Удирдлагад байсан эдгээр хүмүүсийн цаг хугацаа өнгөрөхийн хирээр тэднийг АА-гийн хэллэгээр “гавъяат зүтгэлтэн”, “нигүүлсэнгүй номлогч” гэсэн хоёр хэсэгт хувааж болно.

 Эхнийх нь бүлгэмийн шийдвэр. Зөв зүйтэй болохыг ойлгож, байр сууриа алдсандаа гомдож тунирхдаггүй, амьдралын ихээхэн туршлага дээр суурилсан тэдний бодол санаа, ухаалаг байх бөгөөд тэд цаашид үйл явдал хэрхэн өрнөхийг хүлээн чимээгүйхэн замаа тавьж өгөхийг зөвшөөрдөг.

Хоёр дахь нь бүлгэм тэдэнгүйгээр байж чадахгүй гэдэгт бат итгэдэг бөгөөд “удирдлагад” дахин сонгогдож байхыг байнга эрмэлздэг, өөрийгөө гэх үзлээс ангижирч чаддаггүй.” 

\12 алхам хийгээд 12 уламжлал” ном  Уламжлал 2 хуудас 144: 2 догол мөр \

·       “Аз болоход тэдний олонхи энэ асуудлыг сайнаар даван туулж “гавъяат зүтгэлтэн” болцгоодог. Тийм хүмүүс АА-гийн байнгын бөгөөд жинхэнэ хошуучлагчид болдог. Тэдний даруухнаар хэлсэн санал бодол, тэдний мэдлэг чадвар, даруу байдлын үлгэр дууриалал нь үүсэж бий болсон эгзэгтэй нөхцөл байдлаас гарахад байнга тусалдаг. 

Хүнд бэрх үед бүлгэм үргэлж тэдэнд зөвлөгөө авахаар ханддаг. Тэд бүлгэмийн хамтын санаа бодлын илэрхийлэл, АА-гийн жинхэнэ дуу хоолой болж байдаг. Тэд албан тушаалаараа удирдан залдаггүй, хувийнхаа үлгэр дууриаллаар араасаа дагуулдаг.”

\12 алхам хийгээд 12 уламжлал” ном  Уламжлал 2 хуудас 145: 1 догол мөр \

·       “АА гэдэг бол оюун санааны хөтөлбөрийг санал болгодог олон нийтийг хамарсан нийгэмлэг. Тиймээс “хамтын ухамсар” гэсэн оюун санааны ойлголт “бүлгэмийн санаа зорилгыг” илэрхийлнэ.

 Ямарваа нэгэн шийдвэр гаргах зорилгоор бүлгэмийн бүх гишүүд цуглах мөчид “бүлгэмийн дуу хоолой” сонсогддог. Цөөнхийн санал бодол, дуу хоолой “бодууштай” “анхаарууштай” зүйл байдаг. Хэрэв бид “Эв нэгдэл” гэсэн  “Нэгдүгээр уламжлал”-ыг санаж байх тохиолдолд бүлгэм бидний зам мөрөөр явахгүй байна гэж маргах зүйл гарахгүй.

Grapevine сэтгүүлийн 12 уламжлалын талаарх шалгах асуултаас:

·       Би бүлгийнхээ ахмад  болон шинэ гишүүд, АА-гийн удирдлагын ажилтан ажилчид, АА нийгэмлэгийн зөвлөл хороод болон бүлгийн удирдагчид нартаа итгэдэг үү? Эсвэл тэдэнд шүүмжлэлтэй ханддаг уу?

·       АА-д ямар нэгэн ажил гүйцэтгэх эсвэл АА-д гаргасан санаа санаачлагадаа ямар нэгэн магтаал, сайшаал хүлээдэг үү? 

·       Бүлгийн шийдвэр гаргах үед би “арьсаа” хамгаалдаг уу? Бүлгийнхээ ашиг сонирхолын төлөө байж чадах уу? Бүлгийн гишүүдтэй дуртайяа хамтран ажиллаж чадах уу?

·       Бүлгийн хамтын шийдвэр гаргах мөчид тухайн асуудлаар миний мэдлэг туршлага бага бол өөрийн санал бодлыг илэрхийлэх үү?





No comments:

Post a Comment