НЭГДҮГЭЭР УЛАМЖЛАЛ - TRADITION 1
Нэгдүгээр уламжлал \богино хэлбэр\:
Нэгдүгээр уламжлал \богино хэлбэр\:
“Бид нийтлэг эрх ашгаа урьдал болгоно. Хувь хүний архинаас гарах нь АА-гийн
нэгдэл нягтралаас хамаарна.”
-Нэгдүгээр уламжлал \бүхэн
эхээр\: “Архичид аминчлахуй” нийгэмлэгийн гишүүн бүр нэгэн бүхэл нэгдлийн эд эс
юм. ААцаашид оршин тогтнох ёстой, эс тэгвэл бидний олонхи лавтайяа үхэх болно.
Тиймээс бид нийтийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Гэхдээ хувь хүний
асуудлыг яг залгуулан дараа нь авч үзнэ.
\”12 алхам хийгээд 12 уламжлал” ном
хуудас 201: 1 догол мөр \
Нэгдүгээр уламжлалын сэдэв-Эв
нэгдэл
Нэгдүгээр уламжлалын
хураангуй:
· “Эсвэл бид нэгдэл нягтралтай байна, үгүй бол АА оршин
тогтнохоо болино. Хэрэв бид эв нэгдэлтэй байхгүй бол АА-гийн зүрх цохилхоо
болино.”
\12 алхам хийгээд 12 уламжлал” ном Уламжлал 1 хуудас 137: 1 догол мөр \
· “АА-гийн гишүүн бүр түүнийг эдгээж эрүүл болгох
зарчмуудыг сахих ёстой. Түүний амьдрал нь үндсэндээ оюун санааны зарчмуудыг
дагаж мөрдөхөөс хамаарна. Хэрэв тэрээр энэ зарчмуудаас нилээд хол хөндий байх
аваас шийтгэл нь удаж төдөлгүй ирэх нь зайлшгүй бөгөөд тэрээр өвдөж нас барна.”
\12 алхам хийгээд 12 уламжлал”
ном Уламжлал 1 хуудас 138: 2
догол мөр \
· Тэгээд ч зогсохгүй хэрэв бусадтай хуваалцахгүй бол үнэлж
баршгүй буян хишгээ хадгалж чадахгүй гэсэн дүгнэлтэнд хүрдэг. Бусад хүмүүст
АА-гийн үзэл санааг хүргэхгүй бол хэн ч гэсэн амиа аваад гарч чадахгүй...хэрэв
тэд бүлгэм л биш бол ганц бие архичид ихэнхдээ архинаас гарч чаддаггүй явдал
юм. Хүн бүр өөрийгөө нэгдмэл нэг том зүйлийн зөвхөн нэг хэсэг нь;
нийгэмлэгийг хадгалж хамгаалахад хувь хүн өөрийгөө яаж ч
золиослож болно гэдгийг тэр ойлгож эхэлдэг.
\12 алхам хийгээд 12 уламжлал”
ном Уламжлал 1 хуудас 138 2
догол мөр \
· “Бидний амьдарч буй ертөнцөд бүхэл бүтэн ард түмнийг
устгаж байгаа хүмүүсийг бид харж байна. Эд баялаг, эрх мэдэл, нэр төрийн төлөө
тэмцэл урьд өмнө байгаагүйгээр хүн төрөлхтөнийг салган зааглаж байна...Өмнө нь
бид архинаас гарах гэж гуйж, мөргөж байсан шигээ тэгж чин үнэнээсээ АА-г
тогтоон барих зарчмуудын төлөө тэмцэж эхэлдэг.”
\12 алхам хийгээд 12 уламжлал”
ном Уламжлал 1 хуудас 139:1 догол мөр\
· “Хүн бүр зовлонг туулан гарахын тулд бүлгэм нь түүнийг
туулан гарах ёстой гэдэг нь тодорхой болдог.”
\12 алхам хийгээд 12 уламжлал” ном Уламжлал 1 хуудас 139\
Grapevine
сэтгүүлийн 12 уламжлалын талаарх шалгах асуултаас:
·
АА-гийн
нэг бүлгийг нөгөө бүлэгтэй эсвэл нэг газар үйл ажиллагаа явуулж байгаа АА-г
нөгөө газрын АА-тай харьцуулах зэрэг ямар нэгэн эсэргүүцэл надад байдаг
уу?
·
Надад
АА гэж юу болох талаар бүрэн мэдээлэл бий юу? Би чадах бүх зүйлээрээ АА-г
дэмждэг үү? Эсвэл би зөвхөн өөрийнхөө мэдэх АА-гийн хэмжээнд сайшаадаг уу?
·
Надад
ингэж хандаасай гэсэн тийм байдлаар би АА-гийн бусад гишүүдэд хандаж санаа
тавьдаг уу?
·
Би
АА-гийн уулзалт цуглаанд хангалттай явдаг уу? АА-гийн ном хэвлэлийг тогтмол
уншдаг уу?
·
Би
АА нөхөрлөлийн туслалцааг авч байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч өөрт минь байгаа
сайн муу бүх зүйлээ би АА-тай бүрэн хуваалцаж чаддаг уу?
No comments:
Post a Comment