1. The sole purpose of this website is to assist those in Mongolia to further enhance their recovery from a seemingly hopeless state of mind and body.

2. This is your website. We want and we welcome your suggestions and comments.

3. This website and any content herein does not represent A.A. and is not endorsed by A.A.W.S. All opinions are those of the individuals who choose to participate here.

Wednesday, October 14, 2015

OCT 14, 15 .. TRADITION 3 .. УЛАМЖЛАЛ 3

ГУРАВДУГААР УЛАМЖЛАЛ -TRADITION 3

Гуравдугаар уламжлал \богино хэлбэр\ “АА-гийн гишүүн болоход шаардагдах ганц зүйл бол архи уухаа болих чин хүсэл юм.”

Гуравдугаар уламжлал \бүрэн эхээр\ Архидалтын улмаас зовж шаналсан бүх хүмүүсийг бид гишүүнээр элсүүлнэ. Учир нь эдгэж эрүүлжихийг хүссэн хэнийг ч гэсэн бид цаашаа гэхгүй. Мөн АА-гийн гишүүнд орох нь хэзээ ч мөнгө буюу үзэл баримтлалаас хамаарахгүй. Архи уудаг хоёр гурван хүн архи уухгүй байхаас өөр ямар нэгэн зорилгогүйгээр нэгдэн нийлээд АА-гийн бүлгэмийг үүсгэж болно.  

Хуудас 201: 3догол мөр

Гуравдугаар уламжлалын сэдэв-ижил төсөөтэй байдал

Гуравдугаар уламжлалын хураангуй:

·       Яагаад АА-гийн гишүүн болоход “архи уухаа болих чин хүсэл”-тэй байх ёстой вэ? АА-гийн 10 жилийн ой болох гэж байхад АА-гийн төв байгууллага бүлгэм бүрээс  “гишүүнчлэлийн” шаардлагыг ирүүлэхийг хүссэн байна. Хэрэв энэ бүх дүрэм зааврыг хэрэгжүүлбэл АА-д хэн ч элсэж чадахгүй байх байсансан.

·       “Хэрвээ чи энэ тухай өөрөө л хүлээн зөвшөөрөх юм бол чи АА-гийн гишүүн хэмээн зарлаж болно, хэн ч чамайг энэ байгууллагаас гаргаж чадахгүй. Чиний хэн бэ, хэр доошоо орсон бэ гэдэг чухал биш, чи сэтгэл санааны хувьд хэр эвдэрсэн, тэр ч байтугай чиний ямар гэмт хэрэг хийсэн чинь хамаагүй-ямар ч байлаа гэсэн бид чамайг гишүүн болгохгүй гэж татгалзаж чадахгүй...Бидэнд олдсонтой адил эрүүл саруул амьдралд эргэн ирэх мөн тийм сайхан боломж чамд олдоно гэдэгт итгэлтэй байхыг л бид хүсч байна.”

\12 алхам хийгээд 12 уламжлал” ном  Уламжлал 3 хуудас 149: 1 догол мөр \

·       Архичин хүнд архинаас гарах боломж олгохгүй байна гэдэг бол заримдаа түүнд үхлийн ял өгч байна гэсэн үг бөгөөд бараг бүх тохиолдолд эцэс төгсгөлгүй гай зовлонд унагаж байгаа хэрэг болохыг бидний туршлага бидэнд сургамж болгосон юм. Өвчин эмгэгт шаналсан ах дүүсдээ шүүгч, яллагч буюу зандалчин болохыг хэн хүсэх билээ?

\12 алхам хийгээд 12 уламжлал” ном  Уламжлал 3 хуудас 151: 4 догол мөр \


Grapevine сэтгүүлийн 12 уламжлалын талаарх шалгах асуултаас:

·       Өнөөдөр та өнөөдөр архи уухаа зогсоохыг хүсэж байна уу?

"ТИЙМ" ЭСВЭЛ "ҮГҮЙ" Хэрвээ та өнөөдөр архи уухыг хүсэхгүй байна гэж хариулж байгаа бол АА нийгэмлэгийн ахан дүүс танд тусалж болох юм. 

·       Өөрийн бүлэгт маань ийм хэлбэрийн архичин байх ёсгүй гэсэн хувийн үзэл бодол надад бий юу?




. Би өөртөө АА-гийн зарим шинэ гишүүдийг “азгүй амьтад” гэсэн дүгнэлт хийдэг үү?

·       Шинэ гишүүнийг өөрөө өөртөө “чин үнэнч” эсвэл “хуурамч” хандаж байгаа гэж би тэднийг шүүж байна уу?

·       АА-гийн мессеж түгээхэд миний нас, боловсрол, шашин шүтлэг, хүйс зэрэг бусад зүйлс саад болдог уу?

No comments:

Post a Comment