1. The sole purpose of this website is to assist those in Mongolia to further enhance their recovery from a seemingly hopeless state of mind and body.

2. This is your website. We want and we welcome your suggestions and comments.

3. This website and any content herein does not represent A.A. and is not endorsed by A.A.W.S. All opinions are those of the individuals who choose to participate here.

Wednesday, October 14, 2015

OCT 14, 15 .. STEP 3 .. ГУРАВДУГААР АЛХАМ ..

ГУРАВДУГААР АЛХАМ

“Бид өөрийнхөөрөө ойлгож байгаа тэр Бурханд хүсэл эрмэлзэл, амь амьдралаа даатгахаар шийдсэн.”

Ийнхүү итгэл үнэмшлийг авснаараа бид гуравдугаар алхамыг хийсэн бөгөөд бид хүсэл эрмэлзэл, ажил амьдралаа өөрсдийнхөөрөө ойлгож байгаа тэр Бурханд даатгахаар шийдсэн. Хуудас 68:1догол мөр

Юун түрүүнд, амьдралд өөрийнхөө санаа зоргоор явбал амжилт олоход хэцүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэж явснаас болоод хэдийгээр бид сайн санаагаар хандаж байлаа ч гэсэн үргэлж ямар нэгэн юмтай эсвэл хэн нэгэнтэй харшилдан зөрчилдөж байдаг. Ихэнх хүмүүс урагш тэмүүлж амьдрах гэж оролддог. Хүн бүр яг л бүх тоглолтын турш тайзан дээр гарч, гэрэл, засал, хөдөлгөөнийг өөрийнхөөрөө тохируулан, бусад нь зөвхөн түүнд зохицон тоглохыг хүсэгч жүжигчинтэй адил байдаг.

Гуравдугаар алхамыг хийх зааварчилгаа хуудас 70:2 догол мөр

Хэрхэн, яагаад гэдэг асуудлын талаар ийм байна. Юуны өмнө бид Бурхантай хошигнон тоглохоос зайлсхийх ёстой байсан. Энэ бол хэзээ ч бүтэхгүй...Аливаа санаа агуу байхын хэрээр энгийн байдаг. Энэ үзэл баримтлал бол биднийг эрх чөлөөнд хүргэх шинэ бөгөөд ялгуулсан хаалганы тулгын чулуу юм.

Гуравдугаар алхамыг ажил амьдралдаа хэрэгжүүлснээр юу болох вэ? Хуудас 71:1 догол мөр

Ийм байр суурийг чин сэтгэлээсээ баримтлахад бүх гайхамшигт зүйлс ар араасаа цувран орж ирж байсан. Бид шинэ Даргатай болсон. Бүхнийг чадагч тэрээр түүнд ойр байж хий гэсэн ажлыг нь сайн хийвэл биднийг бүх хэрэгтэй юмаар хангадаг байсан. Ингэж хөл дээрээ бат тогтвортой зогссон болохоор бид өөрсдийнхөө тухай, аар саар юмны тухай сонирхох нь улам бага болж, амьдралд бид ямар хувь нэмэр оруулж болох вэ гэдгийг улам их сонирхох болсон. Бид шинэ хүч чадлыг хүртснээр сэтгэл санаа амар тайван болж, амьдралд хөлөө олох итгэл төрж, Бурхантай хамт байгаагаа ухамсарлаж өнөөдрийн, маргаашийн, ер нь цаашдын бүх айдас түгшүүрээс салж эхэлсэн. Ер нь бид дахин төрсөн гэж хэлж болно.
 
Гуравдугаар алхамыг хэрхэн хийх вэ? хуудас 71:2 догол мөр

Оюун санааны энэ алхамыг хийхдээ бид эхнэр, дотно найз нөхөд буюу сэтгэл санааны зөвлөгөө өгөгч зэрэг биднийг сайн ойлгодог хүнтэй хамт баймаар санагддаг байсан. Гэхдээ Бурхантай нүүр тулан учрахдаа ойлгодоггүй хүнтэй хамт байснаас ганцаараа байсан нь дээр байдаг. Санаа бодлоо эргэлзэж түгдэлгүй илэрхийлж л чадаж байвал үг яриа бол тийм ч чухал зүйл биш гэдэг нь мэдээж. Чин сэтгэлээсээ, даруухан хийсэн ч гэсэн энэ бол эхлэл бөгөөд үр дүн нь, заримдаа бүр асар том үр дүн шууд мэдрэгддэг байсан.

хуудас 71:1 догол мөр
 
Бидэнтэй хамт гуравдугаар алхамын залбиралыг хийнэ үү. Эсвэл өөрийн залбиралыг хийж болно.
“Бурхан минь, би өөрийгөө Танд даатгаж байна, өөд нь татаж аваад өөрийнхөө ажлыг хийлгэнэ үү. Надад өөрийгөө гэсэн хүлээснээс чөлөөлөгдөж Таны хүслийг биелүүлэх боломж олгооч. Намайг зовлон бэрхшээлээс минь ангижруулж тэдгээрийг ялан давж болдог гэдгийг бусад хүмүүст харуулж өгнө үү. Энэ нь тэдэнд Таны Хүч Чадал, Таны Хайр, Таны Амьдралын Арга Ухааныг олж авахад туслах болно. Таны хүслийг ямагт дагахыг би хүсч байна.”



More to follow one-day-at-a-time.


Илүүг мэдье гэвэл нэг өдөрт-нэг удаа




No comments:

Post a Comment