"Буруу зүйлийнхээ жинхэнэ
мөн чанарыг Бурханы өмнө, өөрийнхөө өмнө, бусад хүмүүсийн өмнө хүлээн
зөвшөөрсөн."
Бид өөрсдийн алдаа дутагдлыг
бусад хүнд нээн дэлгэсэн. Хуудас 81
Энэ бол хэцүү байх, ялангуяа дутагдал доголдлынхоо тухай бусадтай ярина
гэдэг амар биш. Эдгээр зүйлсийг хүлээн авах хангалттай чадвартай болсон гэж бид
бодсон.
Гэтэл энэ нь бас л эргэлзээтэй асуудал юм. Бодит амьдрал дээр дан ганц
өөрийгөө бодох нь хангалтгүй болохыг бид байнга мэдэрч байдаг. Олонх маань
цаашид улам хол явах хэрэгтэй гэж бодсон. Бид өөрсдийнхөө тухай бусад хүмүүстэй
ярилцахдаа яагаад ингэж байгаа шалтгаанаа сайн мэдэж байвал илүү зохимжтой
байхсан.
Үүний хамгийн гол шалтгаан нь гэвэл: Хэрэв энэ алхамыг хийхгүй
алгасвал бид архинаас гарч чадахгүй.
Гэхдээ хэнд ярих вэ? Хуудас 83
Бид энэ дэлхийд удаан, аз жаргалтай амьдаръя гэвэл хүмүүст чин сэтгэлээсээ хандах
хэрэгтэй. Энэ дотносог бөгөөд нууцлаг алхамыг хамт хийх хүнээ сонгож авахдаа
бид сайтар боддог нь зөв зүйтэй, зайлшгүй зүйл юм.
Нүглээ наминчлахыг шаарддаг
шашны урсгал чиглэлийг баримтлагч хүмүүс түүнийг нь хүлээн авах тусгай эрх
мэдэл бүхий хүнд очих ёстой, мэдээжийн хэрэг өөрөө ч үүнийг хүсэх болно.
Хэдийгээр
энд ямар нэгэн шашны учир холбогдол байхгүй боловч тодорхой шашны сахил хүртсэн
нэгэнтэй яривал гэмгүй байх.
Хэрэв тийм сахил хүртсэн хүн олдохгүй бол биднийг ойлгодог, нууцыг
хадгалдаг тийм найзыг хайх хэрэгтэй. Тийм хүн нь бидний эмч юм уу сэтгэл зүйч
байж болох юм.
Бид өөрсдийнхөө тухай бусадтай ярилцахын чухлыг ойлгохгүй бол таарч тохирох
хүн олдохгүй байх шалтаг мундахгүй.
Хэрэв тэгэхэд хүрвэл энэ алхамыг хойшлуулах
хэрэгтэй бөгөөд зөвхөн анхны боломжоор л үүнийг хийхэд бүрэн бэлэн болсон үедээ
л энэ алхамыг хийх хэрэгтэй.
Бид энэ алхамыг хэрхэн хийх вэ?
Хуудас 84
Бид хэнд өөрийнхөө тухай ярих вэ гэдгийг шийдсэний дараа цаг алдах
хэрэггүй. Бидэнд биччихсэн юм байгаа, бүх юмаа дэлгэрэнгүй ярихаар бичээд
бэлтгэчихсэн. Бид юу хийж байгаа, яагаад ийм юм хийж байгаа тухайгаа тэр хүндээ
ярина.
More to follow one-day-at-a-time.
Илүүг мэдье гэвэл нэг өдөрт-нэг удаа
No comments:
Post a Comment