1. The sole purpose of this website is to assist those in Mongolia to further enhance their recovery from a seemingly hopeless state of mind and body.

2. This is your website. We want and we welcome your suggestions and comments.

3. This website and any content herein does not represent A.A. and is not endorsed by A.A.W.S. All opinions are those of the individuals who choose to participate here.

Tuesday, October 13, 2015

OCT 13, 15 ..STEP 11.. АРВАННЭГДҮГЭЭР АЛХАМ

АРВАН НЭГДҮГЭЭР АЛХАМ - STEP 11

“Бид өөрсдийнхөөрөө ойлгож байгаа тэр Бурхантай тогтоосон оюун санааны холбоогоо бэхжүүлэхийн тулд хүсэл зоригоо бидэнд мэдрүүлж, түүнийг хүлээн авах хүч чадал хайрлахыг Түүнээс залбиран гуйлаа.”

Залбиралыг 2 талаас нь тайлбарлъя.

Тайлбар хуудас 96: 2 догол мөр

Арваннэгдүгээр алхам бол залбирах, бясалган бодох тухай юм. Бид гуйн залбирахдаа ичиж айх ёсгүй. Биднээс илүү мундаг хүмүүс үүнийг байнга хэрэглэдэг. Хэрэв бид өөрийн гэсэн тодорхой төсөөлөлтэй түүнийхээ дагуу ажиллавал илүү үр дүнд хүрнэ. Энэ талаар тодорхой төсөөлөлгүй байх амархан. Харин бид зарим тодорхой бөгөөд үнэтэй санал гаргаж чадна гэж итгэж байна.

Ойлгох нь хуудас 97:1 догол мөр

Тохиолдсон зүйлээс зайлсхийхийн тулд асуудлыг хорин дөрвөн цагийн өмнөөс мэдэж төлөвлөх хэрэгтэй. Бид төлөвлөгөөгөө бүтэн өдрөөр хийдэг. Өдөр эхлэхдээ Бурханаас бодол санааг минь чиглүүлж өгөхийг, ялангуяа өөрийгөө бодох, шударга бус хийгээд амиа хичээх үндэс шалтгаануудаас ангижруулж өгөхийг гуйдаг.

Бүхэл өдрийн туршид хуудас 98:2 догол мөр

Бид өдөр бүр “Бурхан минь, таны хүслээр болог” гэж өөрөө өөртөө намууханаар хэлж өөрсдийгөө үзүүлж харуулах, хэлбэрдэх байдал гаргахгүй байхыг байнга хичээдэг. Тэгвэл бид сэтгэлийн хөөрөл, айдас түгшүүр, уур уцаар, санаа зовох, өөрийгөө бодох хийгээд тэнэг буруу шийдвэр гаргах явдал бараг үгүй болно. Бид улам илүү үр дүнтэй ажиллах болно. Бид амьдралыг өөртөө зохицуулах гэж оролдож байсан үе шигээ учир утгагүй их хүч чармайлт гаргахаа больсон болохоор тэр бүр амархан ядардаггүй.
Тиймээ, энэ үнэхээр үнэн!

Бид хэзээ эргэлздэг вэ? хуудас 97:2 догол мөр

Ирэх өдрийн тухай бодож байхад эргэлзэх зүйл багагүй гардаг. Чухам юу хийх вэ гэдгээ шийдэж чадахгүй үе байдаг. Энэ үед бид Бурхнаас онгод, зөн совин хийгээд шийдэл хайрлахыг хүсдэг. Бид санаа сэтгэл чөлөөтэй байж амар хялбар хүлээн авдаг. Бид биеэ барьж хичээдэггүй. Удаан олдохгүй байснаа зөв хариулт гэнэт гарч ирэхэд бид ихэд гайхдаг.

Туршлага, туршлага, туршлага хуудас 97:2 догол мөр

Зөн совин буюу тохиолдлын онгод байсан зүйл аажмаар оюун ухааныг ажиллуулагч болж хувирдаг. Энэ талын туршлага хийгээд Бурхантай ухамсарт харилцаанд дөнгөж ороод удаагүй байсан бидний хувьд үргэлж онгод ороод байна гэдэг байж боломгүй юм. Ингэж бодсоны төлөө бид учир утгагүй юм хийж, бидэнд муу санаа бодол төрөхөд хүрвэл бид хариуцлагаа хүлээнэ. Гэхдээ бидний бодол санаа цаг хугацаа өнгөрөх тусам онгодын тэнгэрт улам улам дээш одохыг бид мэдэрдэг. Бид үүнд найдах болно.  



АРВАН НЭГДҮГЭЭР АЛХАМ-БИЧМЭЛ УДИРДАМЖ

Архив судлаач Волли Паттоны “Бурханы хүслийг хэрхэн сонсох вэ?” бүтээлээс
Оксфордын архивын газар

Бурхантай хэрхэн харилцах талаар сонирхон судалж байгаа хүмүүст  зориулсан  бяцхан зөвлөгөөг энд танилцуулж байна. Та өөрийгөө танин мэдэх нь хамгийн чухал зүйл мөн бөгөөд ямар ч хүн өөрөөсөө илүү дээд Хүчин чадалтай холбоо тогтоож сурах бүрэн боломжтой. Хамгийн чухал зүйл бол тууштайгаар хичээх хүсэл эрмэлзэлтэй байх явдал юм. Доорхи зөвлөмжийн дагуу байнга хичээллэж чадсан хүн бүхэн амжилтанд хүрэх болно.

Залбирах, бясалгахад доорхи нөхцөлийг заавал бүрдүүлнэ үү.
·        Тайван бай
·        Сонс
·        Таны толгойд орж ирж байгаа бүх бодол санааг чагна
·        Тэдгээр бодол санаа Бурханаас ирсэн эсэхийг хяна, шалга
·        Даган биелүүл

Ерөнхий зааварчилгаа

1.      Цаг гарга-Өөртөө ямар ч саад болох зүйлгүй газар, цаг сонго. Олонх хүмүүсийн хувьд өглөөний цагийг хамгийн тохиромжтой цаг гэж үздэг.
2.      Тайвшир-Өөртөө эвтэйхэн суу. Бүх булчингаа сулла. Биеэ чөлөөтэй байлга. Яарах зүйл ер байхгүй. Бэлтгэж байгаа энэ мөчүүдэд бие махбодид ямар нэгэн ачаалал хэрэггүй. Дээд Хүч Бурхан сэтгэл зовнисон, түгшсэн байдалтай байхад бидэнтэй харилцаж чадахгүй.
3.      Долгионоо тааруул-Бурханд зүрх сэтгэлээ нээ. Өөрийнхөө амьдралд тохиолдож байгаа аливаа асуудлын хариултыг авч, Бурханы хүслийг дагахыг хүсэж байгаагаа өөрийн хүслээр илэрхийл. Харин таны хүсэл товч, тодорхой байх ёстойг сана.
4.      Сонс-Амар тайван, нам гүн бас нээлттэй бай. Оюун санаагаа чөлөөл. Бурхны ярихыг хүлээ. Таны зүрх сэтгэл, оюун ухаанд бодол санаа, ойлголт төсөөлөл орж ирэх болно. Анхааралтай, мэдрэмжтэй бай. Хүн бүрт нээлттэй бай.
5.      Бичих-Энэ үйл ажиллагааны хамгийн чухал хэсэг. Өөрийн тань ухаан санаанд орж ирсэн бүх зүйлийг бич. Бичиж авснаар хожим эргэн санахад их чухал. Өөрийн бодол санааг хянан, засварлах шаардлагагүй. Өөртөө хэлэх хэрэггүй. Бичиж авч байгаа эдгээр бодол чухал зүйл биш, энэ бол энгийн л бодол бөгөөд Бурхнаас ирж байгаа ямар нэгэн удирдамж байж болно. Эдгээр бодол дотор: “Энэ аятайхан биш юм” “Бурхнаас ирээгүй байж болно” “Зүгээр л надад ингэж бодогдож байна” гэх мэт...Өөрийн тань бодолд орж ирж байгаа бүх зүйлийг дээрхийн адил зүгээр л бичиж ав. Хүмүүсийн нэр, хийж хэлэх зүйлс, буруу хийсэн, зөв болгох шаардлагатай байгаа зүйлс гэх мэт бүх л зүйл байж болно. Мөн сайн болон муу бодлууд, таатай болон таагүй бодлууд, гэгээн болон муу санаа бодлууд, галзуу солиотой эсвэл ухаалаг бодлууд гэх мэт. Өөртөө үнэнч ханд. Бүх зүйлийг бичиж ав. Нэг бодол маш хурдан орж ирж, тэмдэглэж авч амжихаас ч өмнө алга болж болно.
6.      Хяна-Бодол урсан орж ирэхээ аажмаар болих үед бичихээ боль. Юу бичсэнээ сайн хар, ажигла. Бүх бодол Бурхнаас ирээгүй байж болно. Тийм учраас бид бичиж авсан бүх бодлыг нарийн хянаж шалгах ёстой. Доорхи зүйлс бодлоо шалгахад туслах болно. Үүнд:

·        Эдгээр бүх бодлууд цэвэр, ариун, хувиа хичээсэн биш, хайр энхрийлэл илэрхийлж байна уу?
·        Эдгээр бодлууд миний гэр оронд хэрэгтэй байгаа зүйлийг хэрхэн шийдвэрлэх талаар байна уу эсвэл эх орны төлөө  гэх мэт их том зүйл үү?
·        Эдгээр бодлууд оюун санааны тухай ном зохиолд бичигдсэн байсан зүйлс үү?

7.      Шалга-Хэрвээ эргэлзэж байгаа бол, мөн хэрвээ тухайн бодол чухал гэж үзэж байгаа бол бусад бясалгагч хүмүүс энэ асуудлыг хэрхэн үзэх бол? Асууж ярилцах хэрэгтэй. Нэг хүнээс илүү хоёр хүний бодол чухал байдаг шүү дээ. Амьдралдаа Бурхны хүслийг оруулж ирэхийг хүсдэг өөр нэгэн хүн тухайн бодлыг илүү тодорхой харахад тусалж болно. Асуулт бүхэнд гурван тал байдаг: чиний өөрийн тал, нөгөө хүний тал бас зөв тал. Энэхүү удирдамжийг бүхэлд нь дагаж чадвал хэний зөв гэдгийг биш харин юуны зөв, аль нь зөв гэдгийг олж харах болно.
8.      Даган биелүүл-Өөрт тань орж ирсэн бүх бодлыг хэрэгжүүл. Таны хийх зүйл бол энэхүү удирдамжийг зөв гэж дагах явдал. Завь хөдлөх хүртэл “залуур” завийг хөдөлгөхгүй шүү дээ. Үүнтэй адил Бурхны хүслийг даган мөрдөж чадвал үр дүн биднийг зөв замд хүргэнэ шүү дээ.
9.      Хориглох-Хэрвээ танд тодорхой бодол орж ирэхгүй бол яах вэ? Бурхны хүсэл бидний амьсгалын адил бидний биеэр чөлөөтэй дамжиж байдаг. Хэрвээ би хичээгээд байгаа боловч Бурхныг сонсож чадахгүй байгаа бол энэ Бурхны буруу биш. Харин миний амьдрал, зан үйлд алдаа байгааг зааж болно. Тиймээс доорхи зүйлс амьдралд тань байгаа эсэхийг өөрөөсөө асуух хэрэгтэй.

·        Надад яг өнөөдөр тодорхой харагдахгүй, зөв болгож чадахгүй байгаа буруу зүйл миний амьдралд байна уу
·        Надад болих ёстой зуршил байна уу
·        Уучилж өршөөж чадаагүй хүн миний амьдралд байна
·        Салахыг хүсэхгүй байгаа буруу “харилцаа” надад байна
·        Хүнд буцааж өгөх ёстой эд зүйл надад байна
·        Бурхан надад хэлсэн боловч даган биелүүлээгүй зүйл надад байна гэх мэт

10.   Алдаа гаргах-Магадгүй би алдаа гаргасан байх гэж бодож байна. Эсвэл би залбирах удирдамжийг зөв дагаж чадаагүй байх. Мэдээж хэрэг, бид нар алдаа хийдэг. Бид олон алдаа дутагдалтай хүмүүн төрөлхтөн. Гэхдээ Бурхан бидний чин сэтгэлд үнэн шударга ханддаг. Тэр бидний хийж байгаа алдаа дутагдал бүхэнд шударга хандаж, түүнийг засаж залруулахад тусалж байдаг гэдгийг байнга санах хэрэгтэй. Зарим үед бид Бурхны хүслийг дагаж байгаа тохиолдолд өөр хэн нэгэн хүн энэ зүйлд маань дүргүйцэж болно. Ийм тохиолдолд та алдаа гаргаж байгаа гэсэн хэрэг биш. Харин бусад хүмүүс мэдэхийг хүсэхгүй эсвэл зөв болгож хийхийг хүсэхгүй байгаа байж болно.
11.   Үр дүн-Бясалган залбирах гэдгийг энгийн зүйлтэй тухайлбал “сэлэх”-тэй зүйрлэн ойлгож болно. Бид сэлж сураагүй бол сэлэх гэдгийг мэдэхгүй. Өөрөөр хэлбэл бясалгах, Бурхны хүслийг даган биелүүлнэ гэдэг үүнтэй ижил. Чин сэтгэлээсээ хичээхгүй бол үр дүн ямар байдгийг хэлж мэдэхгүй. Бурхны хүсэл таны амьдралд орж ирж, түүнийг даган биелүүлж байна гэдэг ямар байдгийг чин сэтгэлээсээ хичээн хийж байгаа хүн бүр мэдэж чадна. Энэ бол хүний амьдралын дуусашгүй аялал юм. Эдгээр нөхцөл байдлыг байнга биелүүлэх тохиолдолд хэн ч Дээд хүчтэй байнга холбоотой байх болно.

Хүн сонсож чадвал Бурхан ярьдаг
Хүн дагаж чадвал Бурхан танд үйлчилдэг
Энэ бол залбиралын хууль.
Энэ дэлхийд зориулсан Дээд Хүч-Бурхны төлөвлөгөө Түүний хүслийг дагахыг чин сэтгэлээсээ хүсэгч жирийн хүний амьдралаар дамжин хэрэгждэг. 



More to follow one-day-at-a-time.

Илүүг мэдье гэвэл нэг өдөрт-нэг удаа
 



No comments:

Post a Comment