"Өөрсдийнхөө зан суртахууны хэм хэмжээг тогтоож, зоригтойгоор авч
хэрэглэсэн."
Тайлбар хуудас 72
Бидний хийх дараагийн нэг идэвхитэй үйл ажиллагааны анхны алхам бол өөрийгөө
засах явдал бөгөөд олонх маань үүнийг хийх гэж бараг оролддоггүй байсан.
Хэдийгээр энэ нь бидний хувьд чухал эгзэгтэй алхам байсан боловч бидэнд
саад болж, бидний дотор оршин байдаг зүйлсийг даван туулах, тэдгээрээс
ангижрахад ихээхэн чармайлт гаргахгүй бол олигтой үр дүнд хүрч чадахгүй байсан.
Архи уух нь зөвхөн гадаад илрэл юм. Тиймээс бид цаад шалтгаан нөхцлийг авч үзэх
хэрэгтэй.
Үүнд бид хүний хувийн талыг юуны түрүүнд анхаарсан. Энэ нь дөрөвдүгээр алхам байв.
Байнга
торддоггүй үйл ажиллагаа ихэвчлэн унтарч зогсдог. Арилжаалж буй зүйлсийг нэг
бүрчлэн бүртгэж, юу нь ямар байгааг мэдэх нь зайлшгүй шаардагдах төвөгтэй үйл
ажиллагаа юм. Муудсан буюу худалдах боломжгүй болсон барааг олж тогтоогоод шууд
тэр дор нь солих хэрэгтэй.
Дөрөвдүгээр алхамын бичих
хэсгийн спонсор хийдэг-хуудас 15
Сургуулийг маань нөхөр над дээр ирж, би түүнд бүх хэцүү асуудал, гачигдал
зовлонгоо нэг бүрчлэн ярив. Би ямар нэгэн байдлаар гомдоосон буюу дургүйг нь
хүргэсэн хүмүүсийнхээ нэрсийг жагсаан бичив. Би энэ хүмүүсийн өмнө буруугаа
хүлээх чин хүсэл эрмэлзлээ илэрхийлж, хэзээ ч тэднийг буруушаагаагүй бөгөөд өөрийнхөө
чадлын хэрээр энэ бүхнийг засаж залруулахыг хичээж байсан.
Бидний амьдрал үүнтэй яг адил байсан. Бид өөрсдийнхөө тухай бүх зүйлийг сайтар
бүртгэж шалгасан. Нэгдүгээрт, биднийг алдаа дутагдалд хүргэдэг, өөрсдийн маань
мөн чанарт байгаа өрөөсгөл талуудыг эрж олсон. Янз бүрийн аргаар илрэх амиа
бодсон байдал нь биднийг мөхөл сүйрэлд хүргэнэ гэдэгт итгэн үнэмшсэнээрээ бид
түүний нийтлэг илрэлүүдийг авч үзсэн.
Бид хэрхэн алдаа дутагдлаа эрж
хайсан бэ? Хуудас 76
Бусдын хийсэн буруу зүйлд хар буруу саналгүйгээр бид өөрсдийн алдаа
дутагдлыг шийдэмгий эрж хайж байсан. Бидний хувиа хичээсэн, зальжин, амиа
бодсон, аймхай зан хаана илрэн гардаг байсан бэ?
Нэгдүгээрт-Уур уцаар
Уур уцаар гэдэг бол хүнийг гомдоох "нэгдүгээр зүйл". Энэ нь
юунаас ч илүү архичдыг сүйрүүлдэг. Түүнээс оюун санааны бүх төрлийн өвчин үүдэж
гардаг болохоор бид зөвхөн бие махбод, сэтгэл санааны хувьд өвчтэй байгаад
зогсоогүй, оюун санааны хувьд ч эрүүл биш байсан. Уур уцаарын тухай ярихдаа бид
уурлаж, уцаарлаж байсан хүмүүс, байгууллага, зарчмуудыг жагсаан бичсэн.
Бид өөрсдийн уур уцаарыг уучлал
энэрэлээр хариулсан. Хуудас 75
Бид ингэж бодсон. Анхаарууштай нэг зүйл бол бидний эсрэг буруу юм хийсэн
хүмүүс оюун санааны хувьд эрүүл бус байж болохыг бид үгүйсгэхгүй. Тэдний байр
байдал, бидэнтэй харилцаж байгаа нь бидэнд огт таалагдаагүй боловч тэд бол
бидний адил өвчтэй хүмүүс байсан.
Бид нар өвчтэй найздаа сайхан сэтгэлээр ханддаг
шиг тийм тэсвэр хатуужил, гуниг харуусал, зориг тэвчээрийг тэдэнд үзүүлэхэд
бидэнд туслаач гэж бид Бурханаас гуйсан. Бид хэн нэгэнд гомдсон үедээ өөрөө
өөртөө "Энэ бол өвчтэй хүн. Түүнд би яаж туслаж болох вэ? Бурхан минь, намайг
уурлахгүй байлгаж хайрла, Таны хүссэнээр болог" гэж хэлдэг.
Бид хэн нэгэнд хариуг нь өгөх буюу маргаж мэтгэхээс зайлсхийнэ. Бид өвчтэй
хүмүүсийн өвчнийг хөдөлгөхгүй. Хэрэв тэгвэл бид хүнд туслах боломжоо алдах
болно. Бил бүх хүмүүст тусалж чадахгүй. Ядаж хэрхэн хүн бүрт нөхөрсөг, тэвчээртэй
хандахыг Бурхан бидэнд зааж өгөх болно.
Хоёрдугаарт Айдас Хуудас 77
Бид өөрсдийн айдас түгшүүрийн тухай сайтар эргэцүүлэн бодлоо. Хэдийгээр
бидний дургүйцлийг хүргэсэн зүйл байхгүй боловч бид түүнийг цаасан дээр бичсэн.
Үүнээс илүү сайн зам байгаа байх гэж бид боддог. Учир нь бидний Бурханд
итгэх, Түүнд найдах суурь дэвсгэр одоохондоо янз бүр байна. Бид өөрсдөө
тодорхой хүмүүс боловч өөрсөддөө биш, харин тодорхой бус нэг Бурханд итгэдэг.
Биднийг Бүтээгч Бурханд захирагдсанынх нь төлөө бид хэнээс ч уучлал
гуйдаггүй. Итгэл үнэмшилтэй хүн эр зоригтой байдаг. Тэд Бурхандаа итгэдэг. Бурханаас
болж бид хэзээ ч уучлал гуйдаггүй. Харин түүний оронд Бурхан юу чаддагаа
биднээр дамжуулан үзүүлэхийг бид хүсдэг. Бидний айдас түгшүүрийг арилгаж, биднийг
хүссэн ёсоороо байлгахыг бид Түүнээс хүсдэг. Ингээд айдас түгшүүр маань алга
болж эхэлдэг.
Гуравдугаарт Бэлгийн харилцаа
болон бусад зүйлс Хуудас 78
Бид өөрсдийн өнгөрсөн олон жилийн явдлаа эргэн саналаа. Бид чухам хаана,
хэдийд хувиа хичээж овь заль, овилгон болчимгүй байдал гаргаж байсан бэ? Хэнийг
гомдоосон бэ? Шударга бусаар атаархал, хардалт, эвгүй зан гаргасан уу? Юунд
алдаа дутагдал гаргасан бэ? Түүнийхээ оронд яах байсан бэ? Энэ бүхнийг бид
цаасан дээр бичээд түүнийгээ сайтар уншсан.
Бидний өв тэгш төсөөлөл ямар ч байлаа гэсэн бид түүнд хүрэхийн төлөө
тэмүүлэх ёстой. Бид буруу муу юм хийснийгээ засч залруулах хүсэлтэй байх ёстой,
ингэхдээ нэмж буруу юм хийхгүйгээр үүнийг хийх хэрэгтэй.
Бид өөрсдийн гаргасан алдаа
дутагдалдаа харамсаж, уучлал хүсэх ёстой. Хуудас 79
Бид тодорхой сонгосон төсөөлөлгүй бүдчин тэмтчиж явах уу? Энэ нь биднээс
бидний зорилгоос хамаарна. Хэрэв бид хийсэн зүйлийнхээ төлөө харамсаж, Бурхан
биднээр илүү сайн сайхан зүйл хийлгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байвал бид
уучлагдаж, өмнөхөөсөө сургамж авна гэж итгэдэг...
Бид зөв өв тэгш төсөөллийн
төлөө, аливаа асуудалд хариулт авахын төлөө эрүүл саруулаар сэтгэн бодохын
төлөө зөв зүйтэй юм хийх хүчин чадлын төлөө гуйн залбирдаг. Хэрвээ бид хүсвэл
зөв хариулт заавал ирэх болно.
Илүүг мэдье гэвэл нэг өдөрт-нэг удаа
No comments:
Post a Comment