1. The sole purpose of this website is to assist those in Mongolia to further enhance their recovery from a seemingly hopeless state of mind and body.

2. This is your website. We want and we welcome your suggestions and comments.

3. This website and any content herein does not represent A.A. and is not endorsed by A.A.W.S. All opinions are those of the individuals who choose to participate here.

Wednesday, October 14, 2015

OCT 14, 15 ..STEP 12.. АРВАНХОЁРДУГААР АЛХАМ

АРВАН ХОЁРДУГААР АЛХАМ - STEP 12

“Эдгээр алхамыг дагаж мөрдсөний үр дүнд бид оюун санааны ариусал олж авсан бөгөөд энэхүү хөтөлбөрийнхөө утга учрыг бусад архаг архичдад түгээхийн зэрэгцээ эдгээр зарчмуудаа өдөр тутмын ахуй амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг.”

ТАЙЛБАР: хуудас 100

Бусад архичидтай эрчимтэй ажиллахаас илүү архи уухгүй байх баталгаатай дархлал байхгүй гэдгийг амьдралын туршлага харуулж байна. Өөр бусад үйл ажиллагаа үр дүнгээ өгөхгүй байхад энэ нь үр дүнд хүрдэг. Энэ тухай бусад архичин хүмүүст хэлж дуулгагтун. Энэ бол бидний арван хоёр дахь санал юм. Өөр хэн ч чадахгүй байхад та тусалж чадна. Бусад хүмүүс чадахгүй байхад та тэдэнд итгэл үнэмшил төрүүлж чадна.  Тэд бол хүнд өвчтэй хүмүүс гэдгийг санаарай.

Амьдрал шинэ утга агуулгатай болно. Хүмүүсийг эдгэрч эрүүл болохыг харах, тэднийг бусдад туслахыг үзэх, ганцаардлаас гарахыг харах, таны хүрээлэл өргөжин тэлэхийг үзэх, олон найз нөхөдтэй болох энэ бүх боломжийг та алдах ёсгүй. Та энэ бүхнийг алдахыг хүсэхгүй гэдгийг бид мэдэж байна. Шинээр ирэгсэд болон бие биентэйгээ байнга харилцаатай байх нь бидний амьдралын хамгийн сайхан үе юм.

Арванхоёрдугаар алхамын асуулт:

Та бусад архичин хүмүүст энэхүү мессежийг түгээж, оюун санааны хөтөлбөрийн зарчмуудыг өөрийн бүх ажил үйлсдээ хэрэгжүүлдэг үү?



More to follow one-day-at-a-time.

Илүүг мэдье гэвэл нэг өдөрт-нэг удаа
   



OCT 14, 15 ..STEP 10.. АРАВДУГААР АЛХАМ

АРАВДУГААР АЛХАМ - STEP 10

“Хувь хүний эрхэмлэвэл зохих зүйлсийг эзэмшиж, гаргасан алдаагаа тэр дор нь хүлээдэг болсон.”

Тайлбар хуудас 94:3 догол мөр

Энэ бодлоосоо ургуулан аравдугаар алхамын тухай яръя. Үүнд бид өөрсдийгөө улам сайжруулан өөрчилж шинээр гаргаж байгаа аливаа алдаа дутагдлаа засч залруулах тухай ярина. Бид өнгөрсөн зам мөрөө ариутган цэвэрлэсний дараа амьдралын энэ замд шинэ эрч хүчээр орж эхэлсэн. Бид Оюун санааны ертөнцөд хөл тавин орсон. Бидний дараагийн хийх зүйл бол түүнийг ойлгох, үр ашигтай хэрэглэх талаар улам өсч боловсрох явдал юм. Энэ бол ганц өдрийн дотор хийчих зүйл биш. Бидний бүх амьдралын туршид үргэлжлэх болно.

Аравдугаар алхамын үйл ажиллагаа 95:1 догол мөр

Хувиа хичээсэн байдал, ов заль,  уур уцаар хийгээд айдас түгшүүр нэг хэсэгтээ л байна байх. Энэ бүхэн хэвээр үргэлжилж улам ихсээд ирэхээр түүнээс салгаж өгөхийг бид Бурхнаас гуйдаг. Даруй энэ талаар бусдын санал бодлыг сонсч, хэн нэгнийг гомдоож, хохироосон бол тэр дор нь засч залруулдаг. Дараа нь өөр хэн нэгэнд хэрхэн туслах тухай шийдэмгий бодож эхэлдэг. Бусдыг хайрлах, тэдэнд хүлээц тэвчээртэй хандах нь бидний эрхэмлэх зүйл юм.

Орой бүр хуудас 96:3

Бид орой амран хэвтэхдээ өдөр болсон явдлаа сайтар эргэцүүлэн боддог. Бид уурлаж уцаарлах, хувиа бодох, зальдан мэхлэх, айж түгших зэрэг байдал гаргасан бил үү? Бид хэн нэгнээс уучлал гуйх ёстой билүү? Бусад хүнтэй шууд ярихын оронд дотроо хадгалж байгаа зүйл бидэнд байгаа билүү? Бүх хүнтэй элэгсэг дотно байж чадлуу? Бусад хүний төлөө хийж болох зүйлийн тухай, амьдралд оруулж чадах хувь нэмрийнхээ тухай бид бодсон уу?

Аравдугаар алхамын асуулт


Өөрийн хувийн дүгнэлтээ үргэлжүүлэн хийсээр байх уу? Өөрийн амьдралд тохиолдох алдаа эндэгдлээ засан залруулах явдлаа үргэлжлүүлсээр байх уу?



More to follow one-day-at-a-time.

Илүүг мэдье гэвэл нэг өдөрт-нэг удаа
  

OCT 14, 15 .. STEP 3 .. ГУРАВДУГААР АЛХАМ ..

ГУРАВДУГААР АЛХАМ

“Бид өөрийнхөөрөө ойлгож байгаа тэр Бурханд хүсэл эрмэлзэл, амь амьдралаа даатгахаар шийдсэн.”

Ийнхүү итгэл үнэмшлийг авснаараа бид гуравдугаар алхамыг хийсэн бөгөөд бид хүсэл эрмэлзэл, ажил амьдралаа өөрсдийнхөөрөө ойлгож байгаа тэр Бурханд даатгахаар шийдсэн. Хуудас 68:1догол мөр

Юун түрүүнд, амьдралд өөрийнхөө санаа зоргоор явбал амжилт олоход хэцүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэж явснаас болоод хэдийгээр бид сайн санаагаар хандаж байлаа ч гэсэн үргэлж ямар нэгэн юмтай эсвэл хэн нэгэнтэй харшилдан зөрчилдөж байдаг. Ихэнх хүмүүс урагш тэмүүлж амьдрах гэж оролддог. Хүн бүр яг л бүх тоглолтын турш тайзан дээр гарч, гэрэл, засал, хөдөлгөөнийг өөрийнхөөрөө тохируулан, бусад нь зөвхөн түүнд зохицон тоглохыг хүсэгч жүжигчинтэй адил байдаг.

Гуравдугаар алхамыг хийх зааварчилгаа хуудас 70:2 догол мөр

Хэрхэн, яагаад гэдэг асуудлын талаар ийм байна. Юуны өмнө бид Бурхантай хошигнон тоглохоос зайлсхийх ёстой байсан. Энэ бол хэзээ ч бүтэхгүй...Аливаа санаа агуу байхын хэрээр энгийн байдаг. Энэ үзэл баримтлал бол биднийг эрх чөлөөнд хүргэх шинэ бөгөөд ялгуулсан хаалганы тулгын чулуу юм.

Гуравдугаар алхамыг ажил амьдралдаа хэрэгжүүлснээр юу болох вэ? Хуудас 71:1 догол мөр

Ийм байр суурийг чин сэтгэлээсээ баримтлахад бүх гайхамшигт зүйлс ар араасаа цувран орж ирж байсан. Бид шинэ Даргатай болсон. Бүхнийг чадагч тэрээр түүнд ойр байж хий гэсэн ажлыг нь сайн хийвэл биднийг бүх хэрэгтэй юмаар хангадаг байсан. Ингэж хөл дээрээ бат тогтвортой зогссон болохоор бид өөрсдийнхөө тухай, аар саар юмны тухай сонирхох нь улам бага болж, амьдралд бид ямар хувь нэмэр оруулж болох вэ гэдгийг улам их сонирхох болсон. Бид шинэ хүч чадлыг хүртснээр сэтгэл санаа амар тайван болж, амьдралд хөлөө олох итгэл төрж, Бурхантай хамт байгаагаа ухамсарлаж өнөөдрийн, маргаашийн, ер нь цаашдын бүх айдас түгшүүрээс салж эхэлсэн. Ер нь бид дахин төрсөн гэж хэлж болно.
 
Гуравдугаар алхамыг хэрхэн хийх вэ? хуудас 71:2 догол мөр

Оюун санааны энэ алхамыг хийхдээ бид эхнэр, дотно найз нөхөд буюу сэтгэл санааны зөвлөгөө өгөгч зэрэг биднийг сайн ойлгодог хүнтэй хамт баймаар санагддаг байсан. Гэхдээ Бурхантай нүүр тулан учрахдаа ойлгодоггүй хүнтэй хамт байснаас ганцаараа байсан нь дээр байдаг. Санаа бодлоо эргэлзэж түгдэлгүй илэрхийлж л чадаж байвал үг яриа бол тийм ч чухал зүйл биш гэдэг нь мэдээж. Чин сэтгэлээсээ, даруухан хийсэн ч гэсэн энэ бол эхлэл бөгөөд үр дүн нь, заримдаа бүр асар том үр дүн шууд мэдрэгддэг байсан.

хуудас 71:1 догол мөр
 
Бидэнтэй хамт гуравдугаар алхамын залбиралыг хийнэ үү. Эсвэл өөрийн залбиралыг хийж болно.
“Бурхан минь, би өөрийгөө Танд даатгаж байна, өөд нь татаж аваад өөрийнхөө ажлыг хийлгэнэ үү. Надад өөрийгөө гэсэн хүлээснээс чөлөөлөгдөж Таны хүслийг биелүүлэх боломж олгооч. Намайг зовлон бэрхшээлээс минь ангижруулж тэдгээрийг ялан давж болдог гэдгийг бусад хүмүүст харуулж өгнө үү. Энэ нь тэдэнд Таны Хүч Чадал, Таны Хайр, Таны Амьдралын Арга Ухааныг олж авахад туслах болно. Таны хүслийг ямагт дагахыг би хүсч байна.”



More to follow one-day-at-a-time.


Илүүг мэдье гэвэл нэг өдөрт-нэг удаа




OCT 14, 15 .. STEP 2 .. ХОЁРДУГААР АЛХАМ ..

ХОЁРДУГААР АЛХАМ

“Бидэнд оюун санааны ариусал авчирч өгөх агуу их хүч бий гэдэгт итгэх болсон.”

Алдагдсан итгэл хуудас 50: 2-3 догол мөр

Хүч чадал хүрэлцэхгүй-үүнд асуудлын гол оршино. Бидний амьдралд хүрэлцэхүйц тийм хүч чадлыг бид олох ёстой байсан бөгөөд энэ нь биднээс өөрсдөөс маань илүү агуу тийм нэгэн Хүч чадал юм. Үүнд эргэлзэх хэрэггүй. Гэхдээ энэ хүч чадлыг бид хаанаас яаж олох вэ?

Тийм ээ, энэ ном бол чухам л үүний тухай өгүүлсэн юм. Энэ номын гол санаа бол танд тулгарсан аливаа асуудлыг шийдэгч, өөрөөс тань илүү агуу Хүч чадлыг олох бололцоог танд олгох явдал юм.


Бид хэрхэн ухаангүй, солиотой байсан бэ? Хуудас 41:2 догол мөр

...хэдий тийм боловч жаахан виски сүүтэй холиод уучихад яахав дээ гэсэн хайнга бодлынх нь золиос болж архи ууж болохгүй бүх шалтгаан төвөггүй алга болох нь тэр!

Энэ үгийн нарийн утгыг яаж ч ойлголоо гэсэн бид үүнийг ердөө л солиорол гэж нэрлэдэг юм. тэнцвэрт харилцаа, цэх шулуун сэтгэх чадварын ийм хомсдлыг өөрөө юу гэж нэрлэхсэн билээ?

Хуудас 41: 4 догол мөр
Гэхдээ гол шалтгааны зэрэгцээ анх уухад хүргэсэн ямар нэг өчүүхэн жижиг шалтаг зайлшгүй дагалдан явдаг нь сэтгэлзүйн сонин өвөрмөц үзэгдэл юм. Хүндэтгэх шалтгаан байлаа ч биднийг зөвтгөж чадахгүй.

Бид хаанаас тэрхүү Агуу хүч чадлыг олох вэ? Хуудас 61:4 догол мөр

Бурханы тухай үндсэн ойлголт эрэгтэй, эмэгтэй, хүүхэд хэн ч бай хүмүүс бидний сэтгэлийн гүнд хадаастай байдаг. Үүнийг аюул гамшиг, сүр дуулиантай үйл явдал, бусад юмыг магтан шүтэх байдлаар бүрхэгдүүлэн гуйвуулж болох боловч тэр нь ямар нэг хэлбэрээр байж байгаа нь үнэн юм.


Тэр бол бидний оршин байх лугаа адил бодит зүйл юм. Бид дотоод сэтгэлийнхээ гүнд Агуу их Мөн чанарыг олсон.

АА-гийн шинэ гишүүн үүнд итгэхгүй байвал яах вэ? Хуудас 51:2 догол мөр

 Бид нэг юманд мухар сүсгээр туйлшран хандахаа больж, биднээс илүү агуу Хүчин чадалд итгэх хүсэл эрмэлзэлээ илэрхийлэхэд л хэдийгээр хэн маань ч гэсэн тэр Хүчин чадал болох Бурхныг бүрэн ойлгон танин мэдэж чадахгүй байлаа ч гэсэн тодорхой үр дүнд хүрч эхэлсэн гэдгээ олж мэдсэн.
 
Анагаах ухааны өөрчлөлт Хуудас xxvii: 2 догол мөр

Нөгөө талаас сэтгэлзүйн өөрчлөлт гарахад уг хүнд бүх зүйл дууссан мэт санагдаж, шийдвэрлэж чадна гэдэгтээ цөхөрсөн дэндүү олон асуудлууд хуримтлагдаад ирэхэд хэдхэн энгийн баримтлалаас өөр илүү хүч хөдөлмөр шаарддаггүй архиар л бүх юмыг хялбар зохицуулж болох мэт бодогддог бөгөөд энэ нь ойлгодоггүй хүмүүст л сонин санагдах байх.
  
Хуудас 205: 4 догол мөр

Ихэвчлэн манайд шинээр ирж буй хүний найз нөхөд нь түүний өөрчлөгдсөнийг өөрөөс нь аль эрт мэдсэн байдаг. Эцсийн эцэст амьдралд хандах хандлагад гүн гүнзгий өөрчлөлт гаргасныг, тийм өөрчлөлтийг тэр өөрөө бие даанхийх бараг боломжгүй гэдгийг шинээр ирсэн хүн маань өөрөө ч ойлгоно. Хэдхэн сарын дотор явагддаг зүйл өөрийнхөөрөө явбал хэдэн жил ч болох явдал хааяа гардаг.

Хоёрдугаар алхамын асуулт Хуудас 53: 1 догол мөр

Бид өөрөө өөрсдөөсөө “Надаас илүү агуу Хүчин чадал байдаг гэдэгт би итгэдэг билүү? Итгэхийг хүсэж байгаа билүү? гэж асуудал байсан. ”



More to follow one-day-at-a-time.


Илүүг мэдье гэвэл нэг өдөрт-нэг удаа




OCT 14, 15 .. STEP 1 .. НЭГДҮГЭЭР АЛХАМ ..

If you have decided you want what we have and are willing to go to any length to get it -- then you are ready to take certain steps.

Many don't realize that we have two steps that come before the suggested steps. 


The blue words above and below are what I am calling the steps that come before the suggested twelve steps.

If you have decided you want what we have .. and .. are willing to go to any length to get it ..


This is a program of change. Unless you want what we offer, there is little point of continuing on to the SUGGESTED STEPS.
--------------------------------------------------------------
Бидний туулсан замаар явж бидэн шиг болъё гэвэл та хэдэн тодорхой алхмыг хийх хэрэгтэй. Архичид Аминчлахуй номны 65 -р хуудас.

Ихэнхи хүмүүс 2 алхамыг нэгэн зэрэг алхаж буйгаа ухаардаггүй. Нэг нь миний нэрлэж байгаа БОДИТ НЭГДҮГЭЭР АЛХАМ.. Нөгөө нь миний нэрлэж байгаагаар ТОДОРХОЙ САНАЛ БОЛГОСОН НЭГДҮГЭЭР АЛХАМ.


Дээр болон доорхи цэнхэрээр бичсэн хэсгүүд нь миний нэрлэж байгаачлан БОДИТ НЭГДҮГЭЭР АЛХАМ болно.

Бидний туулсан замаар явж бидэн шиг болъё гэвэл 


А.А бол өөрчлөлтийн хөтөлбөр юм. А.А -н санал болгож байгаа замаар замнахгүйгээр САНАЛ БОЛГОСОН НЭГДҮГЭЭР АЛХАМ-ыг үргэлжлүүлэх боломжгүй юм.
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ 


НЭГДҮГЭЭР АЛХАМ
“Бид амьдралд хөл алдаж архинд толгойгоо мэдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.”

Бие махбодийн шинж тэмдэг. "Архичид аминчлахуй том ном" хуудас  xxiv 2 догол мөр :

Бидний тухай амьдралд зохицохгүй байсан учраас л архи уухаа хянан зохицуулж чадахгүй байсан,  бодит амьдралаас хэт тасарсан гэх буюу, эсвэл ердөө л оюун санааны согогтой байсан гэх мэтээр ярих нь бидэнд тааламжтай байгаагүй...Ер нь бие махбодийн тухай ярихгүйгээр архичин хүний тухай бүрэн төсөөлөл авах боломжгүй гэж бид үздэг.

хуудас  xxix 2 догол мөр :
...нэгэн нийтлэг шинж тэмдэг байдаг нь тэд донтон хорхойсохгүйгээр ууж эхэлж чаддаггү юм. Ингэж хорхойсох нь энэ хүмүүсийг бусдаас ялгах гол нөхцөл бол тэдний биеэ даасан онцлогийг тодорхойлох гэж бид үздэг. Бидний мэдлэг эмчилгээний ямар ч аргаар үүний гол үндсийг таслаж хэзээ ч чадахгүй юм. бидний санал болгох ганц боломжит зам бол ерөөсөө архи уухгүй байх, түүнийг бүрэн цээрлэх явдал юм.

Оюуны шинж байдал хуудас:  26, 2 догол мөр
Анхнаасаа л хүмүүс архийг эхлэн ууж энэ аймшигт эргүүлгэнд ордоггүйсэн бол энд ярьж байгаа зүйл маань үр ашиггүй, хоосон номчирхол төдий зүйл байхсан. Тийм учраас архитай тэмцэх төвүүд гол анхаарлаа тэдний бие махбодиос илүү сэтгэл санаанд чиглүүлдэг.

Хуудас xxvii: 1 догол мөр
Архи уусны дараа согтуурах нь сайхан санагддаг учраас л эрэгтэй, эмэгтэй ямар ч хүмүүс түүнийг уудаг. Хор балагтайг нь мэдсээр байж нэг л мэдэхэд үнэн худлыг ялгаж чадахгүй болсон байдаг нь их л ороо бусгай, орон гаран мэдрэмж юм. Тэдэнд архи уухыг амьдралаа болгох нь хэвийн зүйл мэт санагддаг. Бусад хүмүүс уучихаад зүгээр л явдаг болохоор багахан хэмжээний архи уухад яах ч үгүй гэж тэд бодно. Түүнийгээ л уухгүй бол тэдний бие нь тавирч, аятайхан болохгүй, ядрангуй, уцаарламтгай, сэтгэл гонсгор байдаг. Олон хүний хувьд уух хүсэлдээ дахин автагдан хорхойссон үедээ үргэлжлүүлэн уух, түүндээ гэмшин шаналж дахин уухгүй гэсэн хатуу эрмэлзэлтэй болох зэрэг нь түгээмэл үе шатууд юм.

Оюун санааны шинж байдал хуудас 58: 2 догол мөр
Бид бусадтай харьцахдаа ямагт төвөг бэрхшээлтэй учирдаг байсан, сэтгэл хөөрлөө хянан барьж чаддаггүй байсан, өвчин зовлон, гуниг гутралын золиос болж байсан,хүн шиг амьдарч чаддаггүй байсан, хэнд ч хэрэггүй амьдарч байгаагаа мэддэг байсан, амьдрал маань айдас түгшүүрээр дүүрэн байсан, аз жаргал гээчийг амсдаггүй байсан, бусад хүмүүст жинхэнэ ёсоор тус болж байгаагүй--...


Эсэргүүцэл, няцаалт-Нэгдүгээр алхамыг хүлээн зөвшөөрөхийн өмнөх бидний байдал
 хуудас 34:1-2 догол мөр
Бидний олонхи маань өөрсдийгөө жинхэнэ архичид байсан гэж хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Ямар ч хүн бие сэтгэлийн хувьд өөрийгөө орчин тойрныхоо хүмүүсээс өөр гэж бодох дургүй байдаг. Тиймээс бид архи уудаг байсан үедээ өөрийгөө бусад хүмүүс шиг л уудаг гэж батлаж нотлохыг олонтоо оролддог байсан нь гайхалтай зүйл биш юм. Яаж ийж байгаад нэг л сайхан өдөр өөрийгөө хянаж чаддаг болоод архийг жаргаж ууна гэсэн бодол архийг хэтрүүлэн хэрэглэгч хүн бүрийн толгойноос салдаггүй, бүр улиг болсон бодол юм. Ийм бүтэшгүй хоосон бодол санаа байнга тогтвортой хадгалагддаг нь үнэхээр гайхалтай. Олон хүн үүнд итгэн явсаар галзуурал, солиорлын, эсвэл үхэх мөхлийн үүд хаалгыг татдаг юм.
Бид архичин байсан гэдгээ хүлээн зөвшөөрч өөртөө бүрэн буулт хийж сурсан. Энэ бол архинаас ангижрах анхны алхам юм. Бид бол бусад хүмүүстэй адил гэх буюу ямар ч байсан одоохондоо тийм гэх төөрөгдлийг таягдан хаях ёстой.

Нэгдүгээр алхамын асуулт хуудас  34:2 догол мөр
Архичин гэдгээ хүлээн зөвшөөрч, өөртөө бүрэн буулт хийж сурсан уу?
Хэрвээ та энэ асуултанд “тийм” гэсэн хариулт өгч байгаа бол та нэгдүгээр алхамыг бүрэн хийчихсэн байна.    

More to follow one-day-at-a-time.

Илүүг мэдье гэвэл нэг өдөрт-нэг удаа


OCT 14, 15 .. TRADITION 12 .. УЛАМЖЛАЛ 12



Энэхүү вэбсайт нь А.А г төлөөлж байгаа биш юм. Энд байгаа бүх итгэл үнэмшил болон санаанууд нь энд оролцохыг сонгосон хувь хүн бүрийн санаа болох нь тодорхой бөгөөд АА аас ямар нэгэн зүйл тусгаагүй юм....

More to follow one-day-at-a-time.



Илүүг мэдье гэвэл нэг өдөрт-нэг удаа

OCT 14, 15 .. TRADITION 11 .. УЛАМЖЛАЛ 11

More to follow one-day-at-a-time.



Илүүг мэдье гэвэл нэг өдөрт-нэг удаа

OCT 14, 15 .. TRADITION 10 .. УЛАМЖЛАЛ 10

More to follow one-day-at-a-time.



Илүүг мэдье гэвэл нэг өдөрт-нэг удаа

OCT 14, 15 .. TRADITION 9 .. УЛАМЖЛАЛ 9

More to follow one-day-at-a-time.



Илүүг мэдье гэвэл нэг өдөрт-нэг удаа

OCT 14, 15 .. TRADITION 8 .. УЛАМЖЛАЛ 8

More to follow one-day-at-a-time.



Илүүг мэдье гэвэл нэг өдөрт-нэг удаа

OCT 14, 15 .. TRADITION 7 .. УЛАМЖЛАЛ 7

More to follow one-day-at-a-time.



Илүүг мэдье гэвэл нэг өдөрт-нэг удаа

OCT 14, 15 .. TRADITION 6 .. УЛАМЖЛАЛ 6

Энэхүү вэбсайт нь А.А г төлөөлж байгаа биш юм. Энд байгаа бүх итгэл үнэмшил болон санаанууд нь энд оролцохыг сонгосон хувь хүн бүрийн санаа болох нь тодорхой бөгөөд АА аас ямар нэгэн зүйл тусгаагүй юм....


More to follow one-day-at-a-time.

Илүүг мэдье гэвэл нэг өдөрт-нэг удаа

OCT 14, 15 ..TRADITION 5 .. УЛАМЖЛАЛ 5

ТАВДУГААР УЛАМЖЛАЛ - TRADITION 5

Тавдугаар уламжлал \богино хэлбэр\: “Бүлгэм бүрийн ганц үндсэн зорилго нь архинд зовж шаналж байгаа хэнд ч гэсэн хүрч ажиллах явдал юм.”

-Тавдугаар уламжлал \бүхэн эхээр\: “Архичид Аминчлахуй” нийгэмлэгийн бүлгэм бүр оюун санааны хувьд бие даан орших нэгж бөгөөд тэдгээр ганц үндсэн зорилго нь архинд зовж шаналж байгай хэнд ч хүрч ажиллах явдал юм.”

 \”12 алхам хийгээд 12 уламжлал” ном хуудас 202: 1 догол мөр\

Тавдугаар уламжлалын сэдэв-Зорилго

Тавдугаар уламжлалын хураангуй: 

·       “АА-гийн гишүүн бүрийн өөрийнхөө туршлага дээр тулгуурлан шинээр ирсэн хүнийг ойлгох, түүнийг архинаас гаргаж чадах өвөрмөц чадвар нь тэдний боловсрол мэдлэг, уран сайхан ярих чадвар буюу эсвэл ямар нэг хувийн онцлогоос хамаардаггүй юм. 

Тэрээр өөрөө архичин байсан бөгөөд архинаас гарах түлхүүрийг өөрөө олсон нь чухал юм. Архичдын дунд  бие биентэйгээ туулж өнгөрүүлсэн зовлон жаргалаа хуваалцаж, архинаас гарч эрүүл саруул болмон тухайгаа ярих амархан. Тийм хэлхээ холбоонд орох чадвар бол бидэнд Бурханаас өгсөн хишиг бөгөөд түүнийг бусдад дамжуулах нь дэлхий дээрх АА-гийн бүлгэмүүд өөрийнхөө өмнө тавих цорын ганц зорилго юм.” 

\12 алхам хийгээд 12 уламжлал” ном  Уламжлал 5 хуудас 161: 3 догол мөр\

·       “АА-д чухам яагаад зөвхөн ганц зорилго байх ёстойг тайлбарлах өөр нэг шалтгаан байдаг. “Архичид Аминчлахуй” нийгэмлэгийн үйл ажиллагаанд гардаг хамгийн гаж сонин зүйл бол энэ Нөхөрлөлийн гишүүд өөрсдийнхөө хүрсэн тэр зүйлд хүрэхэд бусад архичдад туслахгүй л бол архи уухгүй байж чадах энэ үнэт хишгийг тогтоон барих нь маш ховор байдаг явдал юм.

\12 алхам хийгээд 12 уламжлал” ном  Уламжлал 5 хуудас 162: 2 догол мөр\

·       “Харин бидний тухайд бол өөр юм,хэрэв бид архины өвчинд нэрвэгдсэн нэгэндээ байнга туслаж байхгүй бол  бидний амьдрал болон оюун санаанд байнгын аюул занал учрах болно. Өөрийгөө авч үлдэх, үүргээ ухамсарлах хийгээд хайрлан энхрийлэх шаардлага нь биднийг аврагдах боломж байгаа гэдгийг мэдэхгүй байгаа тэр хүмүүстэй туршлагаа хуваалцах нь цорын ганц үүрэг маань гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хүргэдэг байсан.  

Grapevine сэтгүүлийн 12 уламжлалын талаарх шалгах асуултаас:

·       АА-гийн шинэ гишүүнд мөнгө зээлүүлж чадахгүй гэж хэлэхэд тэр шинэ гишүүн надад галзууртлаа уурласан ч АА-гийн үзүүлж болох тусламж хэм хэмжээтэй байх талаар тодорхой тайлбарлах хүсэл эрмэлзэл надад бий юу?

·       АА-гийн гишүүн тул надад туслах хэрэгтэй гэж хэн нэгэн АА-гийн гишүүнд өнөөдөр би хандсан уу?

·       Ямар нэгэн өөр санаа бодолгүй зөвхөн 12-р алхамын дагуу би АА-гийн шинэ гишүүнд туслах хүсэл надад байна уу?



OCT 14, 15 ..TRADITION 4 .. УЛАМЖЛАЛ 4

ДӨРӨВДҮГЭЭР УЛАМЖЛАЛ - TRADITION 4

Дөрөвдүгээр уламжлал \богино хэлбэр\: “Бусад бүлгэмүүд буюу АА-д хамаарахаас бусад асуудлаар бүлгэм бүр бүрэн биеэ даасан байх ёстой.”

-Дөрөвдүгээр уламжлал \бүхэн эхээр\: “Дотоод ажлынхаа төлөө АА-гийн бүлгэм бүр өөрийнхөө ухамсараас өөр юуны ч өмнө хариуцлага хүлээх ёсгүй. Харин ойролцоо газар үйл ажиллагаа явуулдаг бусад бүлгэмтэй ямар нэг хэмжээгээр холбоотой болоход хүрвэл тэдэнтэй зөвлөж санал бодлыг нв авах хэрэгтэй. Ерөнхий Үйлчилгээний Зөвлөлийн гишүүдтэй зөвшилцөхгүйгээр АА-гийн нийт үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр нөлөөлөхүйц ямар нэг үйл ажиллагааг бүлгэм, бүсийн хороо буюу хэн нэг хувь хүн явуулах ёсгүй. Ийм тохиолдолд бид хамтын эрх ашгийг тэргүүн зэрэгт тавина.”

 \”12 алхам хийгээд 12 уламжлал” ном хуудас 201:4 догол мөр \

Дөрөвдүгээр уламжлалын сэдэв-Хараат бус, бие даасан байдал

Дөрөвдүгээр уламжлалын хураангуй: 

·       “...Зөвхөн АА-гийн бүлгэм бүр түүний хийж байгаа зүйл нийт байгууллагад хор холбогдол учруулахаас бусад тохиолдолд үйл ажиллагаагаа өөрийнхөөрөө явуулна гэсэн үг юм.” 

\12 алхам хийгээд 12 уламжлал” ном  Уламжлал 4 хуудас 156: 1 догол мөр\

·       Архи уудаг хоёр гурван хүн архи уухгүй байхаас өөр ямар нэгэн зорилгогүйгээр нэгдэн нийлээд АА-гийн бүлгэмийг үүсгэж болно.

·       Түүний цорын ганц зорилго бол архи уухгүй байх явдал юм. Бусад зүйлд бүлгэм бүр санал бодол, үйл ажиллагаандаа туйлын эрх чөлөөтэй байдаг. Ямар ч бүлгэм алдаа хийх эрхтэй байна.

\12 алхам хийгээд 12 уламжлал” ном  Уламжлал 4 хуудас 157: 2 догол мөр\

·       Дүрэм # 62 Өөртөө хэт хатуу ширүүн хандах хэрэггүй.

Grapevine сэтгүүлийн 12 уламжлалын талаарх шалгах асуултаас:

·       АА-д хийх ёстой зүйл цөөхөн гэж би үздэг үү?

·       Бүлгийн бусад гишүүдийн зан авир минийхээс өөр байхад би дургүйцдэг үү? Эсвэл би тэр зүйлээс сургамж авч суралцдаг уу?

·       Би өөрийнхөө биш АА-гийн хэн нэгэн шинэ гишүүний эрүүл байх хугацааг уртасгахын тулд туслах хүсэл эрмэлзэл надад байгаа юу?

·       АА-гийн хөтөлбөрийн тухай бусад гишүүдийн мэдэхгүй байгаа өөрийн мэддэг зүйлийг хуваалцдаг уу?




OCT 14, 15 ..TRADITION 2 .. УЛАМЖЛАЛ 2

ХОЁРДУГААР УЛАМЖЛАЛ - TRADITION 2

Хоёрдугаар уламжлал \богино хэлбэр\ “Манай хамт олны эрхэм зорилго бол бидний хамтын ухамсарт цогцлон бүтсэн Бурханы хайрыг хүртэх явдал юм. Биднийг удирддаг хүмүүс бол итгэмжлэгдсэн туслагчид бөгөөд тэд захиран тушаадаггүй.”

Хоёрдугаар уламжлал \бүрэн эхээр\ “Манай хамт олны эрхэм зорилго бол бидний хамтын ухамсарт цогцлон бүтсэн Бурханы хайрыг хүртэх явдал юм.” Хуудас 201: 2 догол мөр

Хоёрдугаар уламжлалын сэдэв-Итгэл

Хоёрдугаар уламжлалын хураангуй:

·       “Энэ нь биднийг “АА-д удирдлага байдаг уу?” гэж шууд асуухад хүргэнэ. Энэ асуултанд нилээд тодорхой хариулах хэрэгтэй: “Тийм ээ, байхгүй юм шиг мөртлөө байдаг”. Халагдаж, солигдсон үндэслэгч болон түүний найз нөхдийг эргэн харья. Тэд яах вэ? Тэдний гомдол, тунирхал арилахад дотоод өөрчлөлтийн аажим үйл явц эхэлдэг.

 Удирдлагад байсан эдгээр хүмүүсийн цаг хугацаа өнгөрөхийн хирээр тэднийг АА-гийн хэллэгээр “гавъяат зүтгэлтэн”, “нигүүлсэнгүй номлогч” гэсэн хоёр хэсэгт хувааж болно.

 Эхнийх нь бүлгэмийн шийдвэр. Зөв зүйтэй болохыг ойлгож, байр сууриа алдсандаа гомдож тунирхдаггүй, амьдралын ихээхэн туршлага дээр суурилсан тэдний бодол санаа, ухаалаг байх бөгөөд тэд цаашид үйл явдал хэрхэн өрнөхийг хүлээн чимээгүйхэн замаа тавьж өгөхийг зөвшөөрдөг.

Хоёр дахь нь бүлгэм тэдэнгүйгээр байж чадахгүй гэдэгт бат итгэдэг бөгөөд “удирдлагад” дахин сонгогдож байхыг байнга эрмэлздэг, өөрийгөө гэх үзлээс ангижирч чаддаггүй.” 

\12 алхам хийгээд 12 уламжлал” ном  Уламжлал 2 хуудас 144: 2 догол мөр \

·       “Аз болоход тэдний олонхи энэ асуудлыг сайнаар даван туулж “гавъяат зүтгэлтэн” болцгоодог. Тийм хүмүүс АА-гийн байнгын бөгөөд жинхэнэ хошуучлагчид болдог. Тэдний даруухнаар хэлсэн санал бодол, тэдний мэдлэг чадвар, даруу байдлын үлгэр дууриалал нь үүсэж бий болсон эгзэгтэй нөхцөл байдлаас гарахад байнга тусалдаг. 

Хүнд бэрх үед бүлгэм үргэлж тэдэнд зөвлөгөө авахаар ханддаг. Тэд бүлгэмийн хамтын санаа бодлын илэрхийлэл, АА-гийн жинхэнэ дуу хоолой болж байдаг. Тэд албан тушаалаараа удирдан залдаггүй, хувийнхаа үлгэр дууриаллаар араасаа дагуулдаг.”

\12 алхам хийгээд 12 уламжлал” ном  Уламжлал 2 хуудас 145: 1 догол мөр \

·       “АА гэдэг бол оюун санааны хөтөлбөрийг санал болгодог олон нийтийг хамарсан нийгэмлэг. Тиймээс “хамтын ухамсар” гэсэн оюун санааны ойлголт “бүлгэмийн санаа зорилгыг” илэрхийлнэ.

 Ямарваа нэгэн шийдвэр гаргах зорилгоор бүлгэмийн бүх гишүүд цуглах мөчид “бүлгэмийн дуу хоолой” сонсогддог. Цөөнхийн санал бодол, дуу хоолой “бодууштай” “анхаарууштай” зүйл байдаг. Хэрэв бид “Эв нэгдэл” гэсэн  “Нэгдүгээр уламжлал”-ыг санаж байх тохиолдолд бүлгэм бидний зам мөрөөр явахгүй байна гэж маргах зүйл гарахгүй.

Grapevine сэтгүүлийн 12 уламжлалын талаарх шалгах асуултаас:

·       Би бүлгийнхээ ахмад  болон шинэ гишүүд, АА-гийн удирдлагын ажилтан ажилчид, АА нийгэмлэгийн зөвлөл хороод болон бүлгийн удирдагчид нартаа итгэдэг үү? Эсвэл тэдэнд шүүмжлэлтэй ханддаг уу?

·       АА-д ямар нэгэн ажил гүйцэтгэх эсвэл АА-д гаргасан санаа санаачлагадаа ямар нэгэн магтаал, сайшаал хүлээдэг үү? 

·       Бүлгийн шийдвэр гаргах үед би “арьсаа” хамгаалдаг уу? Бүлгийнхээ ашиг сонирхолын төлөө байж чадах уу? Бүлгийн гишүүдтэй дуртайяа хамтран ажиллаж чадах уу?

·       Бүлгийн хамтын шийдвэр гаргах мөчид тухайн асуудлаар миний мэдлэг туршлага бага бол өөрийн санал бодлыг илэрхийлэх үү?





OCT 14, 15 .. TRADITION 1 .. УЛАМЖЛАЛ 1


НЭГДҮГЭЭР УЛАМЖЛАЛ - TRADITION 1


Нэгдүгээр уламжлал \богино хэлбэр\:

“Бид нийтлэг эрх ашгаа урьдал болгоно. Хувь хүний архинаас гарах нь АА-гийн нэгдэл нягтралаас хамаарна.”
-Нэгдүгээр уламжлал \бүхэн эхээр\: “Архичид аминчлахуй” нийгэмлэгийн гишүүн бүр нэгэн бүхэл нэгдлийн эд эс юм. ААцаашид оршин тогтнох ёстой, эс тэгвэл бидний олонхи лавтайяа үхэх болно. Тиймээс бид нийтийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Гэхдээ хувь хүний асуудлыг яг залгуулан дараа нь авч үзнэ.

 \”12 алхам хийгээд 12 уламжлал” ном хуудас 201: 1 догол мөр \

Нэгдүгээр уламжлалын сэдэв-Эв нэгдэл

Нэгдүгээр уламжлалын хураангуй: 

·       “Эсвэл бид нэгдэл нягтралтай байна, үгүй бол АА оршин тогтнохоо болино. Хэрэв бид эв нэгдэлтэй байхгүй бол АА-гийн зүрх цохилхоо болино.” 

\12 алхам хийгээд 12 уламжлал” ном  Уламжлал 1 хуудас 137: 1 догол мөр \

·       “АА-гийн гишүүн бүр түүнийг эдгээж эрүүл болгох зарчмуудыг сахих ёстой. Түүний амьдрал нь үндсэндээ оюун санааны зарчмуудыг дагаж мөрдөхөөс хамаарна. Хэрэв тэрээр энэ зарчмуудаас нилээд хол хөндий байх аваас шийтгэл нь удаж төдөлгүй ирэх нь зайлшгүй бөгөөд тэрээр өвдөж нас барна.”

\12 алхам хийгээд 12 уламжлал” ном  Уламжлал 1 хуудас 138: 2 догол мөр \

·       Тэгээд ч зогсохгүй хэрэв бусадтай хуваалцахгүй бол үнэлж баршгүй буян хишгээ хадгалж чадахгүй гэсэн дүгнэлтэнд хүрдэг. Бусад хүмүүст АА-гийн үзэл санааг хүргэхгүй бол хэн ч гэсэн амиа аваад гарч чадахгүй...хэрэв тэд бүлгэм л биш бол ганц бие архичид ихэнхдээ архинаас гарч чаддаггүй явдал юм. Хүн бүр өөрийгөө нэгдмэл нэг том зүйлийн зөвхөн нэг хэсэг нь; нийгэмлэгийг хадгалж хамгаалахад хувь хүн өөрийгөө яаж ч золиослож болно гэдгийг тэр ойлгож эхэлдэг.

\12 алхам хийгээд 12 уламжлал” ном  Уламжлал 1 хуудас 138 2 догол мөр \

·       “Бидний амьдарч буй ертөнцөд бүхэл бүтэн ард түмнийг устгаж байгаа хүмүүсийг бид харж байна. Эд баялаг, эрх мэдэл, нэр төрийн төлөө тэмцэл урьд өмнө байгаагүйгээр хүн төрөлхтөнийг салган зааглаж байна...Өмнө нь бид архинаас гарах гэж гуйж, мөргөж байсан шигээ тэгж чин үнэнээсээ АА-г тогтоон барих зарчмуудын төлөө тэмцэж эхэлдэг.”

\12 алхам хийгээд 12 уламжлал” ном  Уламжлал 1 хуудас 139:1 догол мөр\

·       “Хүн бүр зовлонг туулан гарахын тулд бүлгэм нь түүнийг туулан гарах ёстой гэдэг нь тодорхой болдог.”

\12 алхам хийгээд 12 уламжлал” ном  Уламжлал 1 хуудас 139\


Grapevine сэтгүүлийн 12 уламжлалын талаарх шалгах асуултаас:

·       АА-гийн нэг бүлгийг нөгөө бүлэгтэй эсвэл нэг газар үйл ажиллагаа явуулж байгаа АА-г нөгөө газрын АА-тай харьцуулах зэрэг ямар нэгэн эсэргүүцэл надад байдаг уу?
 
·       Надад АА гэж юу болох талаар бүрэн мэдээлэл бий юу? Би чадах бүх зүйлээрээ АА-г дэмждэг үү? Эсвэл би зөвхөн өөрийнхөө мэдэх АА-гийн хэмжээнд сайшаадаг уу?

·       Надад ингэж хандаасай гэсэн тийм байдлаар би АА-гийн бусад гишүүдэд хандаж санаа тавьдаг уу?

·       Би АА-гийн уулзалт цуглаанд хангалттай явдаг уу? АА-гийн ном хэвлэлийг тогтмол уншдаг уу?

·       Би АА нөхөрлөлийн туслалцааг авч байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч өөрт минь байгаа сайн муу бүх зүйлээ би АА-тай бүрэн хуваалцаж чаддаг уу?