1. The sole purpose of this website is to assist those in Mongolia to further enhance their recovery from a seemingly hopeless state of mind and body.

2. This is your website. We want and we welcome your suggestions and comments.

3. This website and any content herein does not represent A.A. and is not endorsed by A.A.W.S. All opinions are those of the individuals who choose to participate here.

Tuesday, October 13, 2015

OCT 13, 15 .. STEP 4 .. ДӨРӨВДҮГЭЭР АЛХАМ

 ДӨРӨВДҮГЭЭР АЛХАМ - STEP 4 


"Өөрсдийнхөө зан суртахууны хэм хэмжээг тогтоож, зоригтойгоор авч хэрэглэсэн."

Тайлбар хуудас 72

Бидний хийх дараагийн нэг идэвхитэй үйл ажиллагааны анхны алхам бол өөрийгөө засах явдал бөгөөд олонх маань үүнийг хийх гэж бараг оролддоггүй байсан.

Хэдийгээр энэ нь бидний хувьд чухал эгзэгтэй алхам байсан боловч бидэнд саад болж, бидний дотор оршин байдаг зүйлсийг даван туулах, тэдгээрээс ангижрахад ихээхэн чармайлт гаргахгүй бол олигтой үр дүнд хүрч чадахгүй байсан. Архи уух нь зөвхөн гадаад илрэл юм. Тиймээс бид цаад шалтгаан нөхцлийг авч үзэх хэрэгтэй.
Үүнд бид хүний хувийн талыг юуны түрүүнд анхаарсан. Энэ нь дөрөвдүгээр алхам байв.

Байнга торддоггүй үйл ажиллагаа ихэвчлэн унтарч зогсдог. Арилжаалж буй зүйлсийг нэг бүрчлэн бүртгэж, юу нь ямар байгааг мэдэх нь зайлшгүй шаардагдах төвөгтэй үйл ажиллагаа юм. Муудсан буюу худалдах боломжгүй болсон барааг олж тогтоогоод шууд тэр дор нь солих хэрэгтэй.

Дөрөвдүгээр алхамын бичих хэсгийн спонсор хийдэг-хуудас 15

Сургуулийг маань нөхөр над дээр ирж, би түүнд бүх хэцүү асуудал, гачигдал зовлонгоо нэг бүрчлэн ярив. Би ямар нэгэн байдлаар гомдоосон буюу дургүйг нь хүргэсэн хүмүүсийнхээ нэрсийг жагсаан бичив. Би энэ хүмүүсийн өмнө буруугаа хүлээх чин хүсэл эрмэлзлээ илэрхийлж, хэзээ ч тэднийг буруушаагаагүй бөгөөд өөрийнхөө чадлын хэрээр энэ бүхнийг засаж залруулахыг хичээж байсан.

Бидний амьдрал үүнтэй яг адил байсан. Бид өөрсдийнхөө тухай бүх зүйлийг сайтар бүртгэж шалгасан. Нэгдүгээрт, биднийг алдаа дутагдалд хүргэдэг, өөрсдийн маань мөн чанарт байгаа өрөөсгөл талуудыг эрж олсон. Янз бүрийн аргаар илрэх амиа бодсон байдал нь биднийг мөхөл сүйрэлд хүргэнэ гэдэгт итгэн үнэмшсэнээрээ бид түүний нийтлэг илрэлүүдийг авч үзсэн.

Бид хэрхэн алдаа дутагдлаа эрж хайсан бэ? Хуудас 76

Бусдын хийсэн буруу зүйлд хар буруу саналгүйгээр бид өөрсдийн алдаа дутагдлыг шийдэмгий эрж хайж байсан. Бидний хувиа хичээсэн, зальжин, амиа бодсон, аймхай зан хаана илрэн гардаг байсан бэ?

Нэгдүгээрт-Уур уцаар

Уур уцаар гэдэг бол хүнийг гомдоох "нэгдүгээр зүйл". Энэ нь юунаас ч илүү архичдыг сүйрүүлдэг. Түүнээс оюун санааны бүх төрлийн өвчин үүдэж гардаг болохоор бид зөвхөн бие махбод, сэтгэл санааны хувьд өвчтэй байгаад зогсоогүй, оюун санааны хувьд ч эрүүл биш байсан. Уур уцаарын тухай ярихдаа бид уурлаж, уцаарлаж байсан хүмүүс, байгууллага, зарчмуудыг жагсаан бичсэн.

Бид өөрсдийн уур уцаарыг уучлал энэрэлээр хариулсан. Хуудас 75

Бид ингэж бодсон. Анхаарууштай нэг зүйл бол бидний эсрэг буруу юм хийсэн хүмүүс оюун санааны хувьд эрүүл бус байж болохыг бид үгүйсгэхгүй. Тэдний байр байдал, бидэнтэй харилцаж байгаа нь бидэнд огт таалагдаагүй боловч тэд бол бидний адил өвчтэй хүмүүс байсан. 

Бид нар өвчтэй найздаа сайхан сэтгэлээр ханддаг шиг тийм тэсвэр хатуужил, гуниг харуусал, зориг тэвчээрийг тэдэнд үзүүлэхэд бидэнд туслаач гэж бид Бурханаас гуйсан. Бид хэн нэгэнд гомдсон үедээ өөрөө өөртөө "Энэ бол өвчтэй хүн. Түүнд би яаж туслаж болох вэ? Бурхан минь, намайг уурлахгүй байлгаж хайрла, Таны хүссэнээр болог" гэж хэлдэг.

Бид хэн нэгэнд хариуг нь өгөх буюу маргаж мэтгэхээс зайлсхийнэ. Бид өвчтэй хүмүүсийн өвчнийг хөдөлгөхгүй. Хэрэв тэгвэл бид хүнд туслах боломжоо алдах болно. Бил бүх хүмүүст тусалж чадахгүй. Ядаж хэрхэн хүн бүрт нөхөрсөг, тэвчээртэй хандахыг Бурхан бидэнд зааж өгөх болно.

Хоёрдугаарт Айдас Хуудас 77

Бид өөрсдийн айдас түгшүүрийн тухай сайтар эргэцүүлэн бодлоо. Хэдийгээр бидний дургүйцлийг хүргэсэн зүйл байхгүй боловч бид түүнийг цаасан дээр бичсэн.

Үүнээс илүү сайн зам байгаа байх гэж бид боддог. Учир нь бидний Бурханд итгэх, Түүнд найдах суурь дэвсгэр одоохондоо янз бүр байна. Бид өөрсдөө тодорхой хүмүүс боловч өөрсөддөө биш, харин тодорхой бус нэг Бурханд итгэдэг.

Биднийг Бүтээгч Бурханд захирагдсанынх нь төлөө бид хэнээс ч уучлал гуйдаггүй. Итгэл үнэмшилтэй хүн эр зоригтой байдаг. Тэд Бурхандаа итгэдэг. Бурханаас болж бид хэзээ ч уучлал гуйдаггүй. Харин түүний оронд Бурхан юу чаддагаа биднээр дамжуулан үзүүлэхийг бид хүсдэг. Бидний айдас түгшүүрийг арилгаж, биднийг хүссэн ёсоороо байлгахыг бид Түүнээс хүсдэг. Ингээд айдас түгшүүр маань алга болж эхэлдэг.

Гуравдугаарт Бэлгийн харилцаа болон бусад зүйлс Хуудас 78

Бид өөрсдийн өнгөрсөн олон жилийн явдлаа эргэн саналаа. Бид чухам хаана, хэдийд хувиа хичээж овь заль, овилгон болчимгүй байдал гаргаж байсан бэ? Хэнийг гомдоосон бэ? Шударга бусаар атаархал, хардалт, эвгүй зан гаргасан уу? Юунд алдаа дутагдал гаргасан бэ? Түүнийхээ оронд яах байсан бэ? Энэ бүхнийг бид цаасан дээр бичээд түүнийгээ сайтар уншсан.

Бидний өв тэгш төсөөлөл ямар ч байлаа гэсэн бид түүнд хүрэхийн төлөө тэмүүлэх ёстой. Бид буруу муу юм хийснийгээ засч залруулах хүсэлтэй байх ёстой, ингэхдээ нэмж буруу юм хийхгүйгээр үүнийг хийх хэрэгтэй.

Бид өөрсдийн гаргасан алдаа дутагдалдаа харамсаж, уучлал хүсэх ёстой. Хуудас 79

Бид тодорхой сонгосон төсөөлөлгүй бүдчин тэмтчиж явах уу? Энэ нь биднээс бидний зорилгоос хамаарна. Хэрэв бид хийсэн зүйлийнхээ төлөө харамсаж, Бурхан биднээр илүү сайн сайхан зүйл хийлгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байвал бид уучлагдаж, өмнөхөөсөө сургамж авна гэж итгэдэг...

Бид зөв өв тэгш төсөөллийн төлөө, аливаа асуудалд хариулт авахын төлөө эрүүл саруулаар сэтгэн бодохын төлөө зөв зүйтэй юм хийх хүчин чадлын төлөө гуйн залбирдаг. Хэрвээ бид хүсвэл зөв хариулт заавал ирэх болно.  
    
More to follow one-day-at-a-time.

Илүүг мэдье гэвэл нэг өдөрт-нэг удаа

OCT 13, 15 .. STEP 5 .. ТАВДУГААР АЛХАМ

ТАВДУГААР АЛХАМ - STEP 5

"Буруу зүйлийнхээ жинхэнэ мөн чанарыг Бурханы өмнө, өөрийнхөө өмнө, бусад хүмүүсийн өмнө хүлээн зөвшөөрсөн."

Бид өөрсдийн алдаа дутагдлыг бусад хүнд нээн дэлгэсэн. Хуудас 81

Энэ бол хэцүү байх, ялангуяа дутагдал доголдлынхоо тухай бусадтай ярина гэдэг амар биш. Эдгээр зүйлсийг хүлээн авах хангалттай чадвартай болсон гэж бид бодсон. 

Гэтэл энэ нь бас л эргэлзээтэй асуудал юм. Бодит амьдрал дээр дан ганц өөрийгөө бодох нь хангалтгүй болохыг бид байнга мэдэрч байдаг. Олонх маань цаашид улам хол явах хэрэгтэй гэж бодсон. Бид өөрсдийнхөө тухай бусад хүмүүстэй ярилцахдаа яагаад ингэж байгаа шалтгаанаа сайн мэдэж байвал илүү зохимжтой байхсан. 

Үүний хамгийн гол шалтгаан нь гэвэл: Хэрэв энэ алхамыг хийхгүй алгасвал бид архинаас гарч чадахгүй.

Гэхдээ хэнд ярих вэ? Хуудас 83

Бид энэ дэлхийд удаан, аз жаргалтай амьдаръя гэвэл хүмүүст чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Энэ дотносог бөгөөд нууцлаг алхамыг хамт хийх хүнээ сонгож авахдаа бид сайтар боддог нь зөв зүйтэй, зайлшгүй зүйл юм. 

Нүглээ наминчлахыг шаарддаг шашны урсгал чиглэлийг баримтлагч хүмүүс түүнийг нь хүлээн авах тусгай эрх мэдэл бүхий хүнд очих ёстой, мэдээжийн хэрэг өөрөө ч үүнийг хүсэх болно. 

Хэдийгээр энд ямар нэгэн шашны учир холбогдол байхгүй боловч тодорхой шашны сахил хүртсэн нэгэнтэй яривал гэмгүй байх.

Хэрэв тийм сахил хүртсэн хүн олдохгүй бол биднийг ойлгодог, нууцыг хадгалдаг тийм найзыг хайх хэрэгтэй. Тийм хүн нь бидний эмч юм уу сэтгэл зүйч байж болох юм.
Бид өөрсдийнхөө тухай бусадтай ярилцахын чухлыг ойлгохгүй бол таарч тохирох хүн олдохгүй байх шалтаг мундахгүй. 

Хэрэв тэгэхэд хүрвэл энэ алхамыг хойшлуулах хэрэгтэй бөгөөд зөвхөн анхны боломжоор л үүнийг хийхэд бүрэн бэлэн болсон үедээ л энэ алхамыг хийх хэрэгтэй.

Бид энэ алхамыг хэрхэн хийх вэ?  Хуудас 84

Бид хэнд өөрийнхөө тухай ярих вэ гэдгийг шийдсэний дараа цаг алдах хэрэггүй. Бидэнд биччихсэн юм байгаа, бүх юмаа дэлгэрэнгүй ярихаар бичээд бэлтгэчихсэн. Бид юу хийж байгаа, яагаад ийм юм хийж байгаа тухайгаа тэр хүндээ ярина.


More to follow one-day-at-a-time.


Илүүг мэдье гэвэл нэг өдөрт-нэг удаа

OCT 13, 15 ..STEP 11.. АРВАННЭГДҮГЭЭР АЛХАМ

АРВАН НЭГДҮГЭЭР АЛХАМ - STEP 11

“Бид өөрсдийнхөөрөө ойлгож байгаа тэр Бурхантай тогтоосон оюун санааны холбоогоо бэхжүүлэхийн тулд хүсэл зоригоо бидэнд мэдрүүлж, түүнийг хүлээн авах хүч чадал хайрлахыг Түүнээс залбиран гуйлаа.”

Залбиралыг 2 талаас нь тайлбарлъя.

Тайлбар хуудас 96: 2 догол мөр

Арваннэгдүгээр алхам бол залбирах, бясалган бодох тухай юм. Бид гуйн залбирахдаа ичиж айх ёсгүй. Биднээс илүү мундаг хүмүүс үүнийг байнга хэрэглэдэг. Хэрэв бид өөрийн гэсэн тодорхой төсөөлөлтэй түүнийхээ дагуу ажиллавал илүү үр дүнд хүрнэ. Энэ талаар тодорхой төсөөлөлгүй байх амархан. Харин бид зарим тодорхой бөгөөд үнэтэй санал гаргаж чадна гэж итгэж байна.

Ойлгох нь хуудас 97:1 догол мөр

Тохиолдсон зүйлээс зайлсхийхийн тулд асуудлыг хорин дөрвөн цагийн өмнөөс мэдэж төлөвлөх хэрэгтэй. Бид төлөвлөгөөгөө бүтэн өдрөөр хийдэг. Өдөр эхлэхдээ Бурханаас бодол санааг минь чиглүүлж өгөхийг, ялангуяа өөрийгөө бодох, шударга бус хийгээд амиа хичээх үндэс шалтгаануудаас ангижруулж өгөхийг гуйдаг.

Бүхэл өдрийн туршид хуудас 98:2 догол мөр

Бид өдөр бүр “Бурхан минь, таны хүслээр болог” гэж өөрөө өөртөө намууханаар хэлж өөрсдийгөө үзүүлж харуулах, хэлбэрдэх байдал гаргахгүй байхыг байнга хичээдэг. Тэгвэл бид сэтгэлийн хөөрөл, айдас түгшүүр, уур уцаар, санаа зовох, өөрийгөө бодох хийгээд тэнэг буруу шийдвэр гаргах явдал бараг үгүй болно. Бид улам илүү үр дүнтэй ажиллах болно. Бид амьдралыг өөртөө зохицуулах гэж оролдож байсан үе шигээ учир утгагүй их хүч чармайлт гаргахаа больсон болохоор тэр бүр амархан ядардаггүй.
Тиймээ, энэ үнэхээр үнэн!

Бид хэзээ эргэлздэг вэ? хуудас 97:2 догол мөр

Ирэх өдрийн тухай бодож байхад эргэлзэх зүйл багагүй гардаг. Чухам юу хийх вэ гэдгээ шийдэж чадахгүй үе байдаг. Энэ үед бид Бурхнаас онгод, зөн совин хийгээд шийдэл хайрлахыг хүсдэг. Бид санаа сэтгэл чөлөөтэй байж амар хялбар хүлээн авдаг. Бид биеэ барьж хичээдэггүй. Удаан олдохгүй байснаа зөв хариулт гэнэт гарч ирэхэд бид ихэд гайхдаг.

Туршлага, туршлага, туршлага хуудас 97:2 догол мөр

Зөн совин буюу тохиолдлын онгод байсан зүйл аажмаар оюун ухааныг ажиллуулагч болж хувирдаг. Энэ талын туршлага хийгээд Бурхантай ухамсарт харилцаанд дөнгөж ороод удаагүй байсан бидний хувьд үргэлж онгод ороод байна гэдэг байж боломгүй юм. Ингэж бодсоны төлөө бид учир утгагүй юм хийж, бидэнд муу санаа бодол төрөхөд хүрвэл бид хариуцлагаа хүлээнэ. Гэхдээ бидний бодол санаа цаг хугацаа өнгөрөх тусам онгодын тэнгэрт улам улам дээш одохыг бид мэдэрдэг. Бид үүнд найдах болно.  



АРВАН НЭГДҮГЭЭР АЛХАМ-БИЧМЭЛ УДИРДАМЖ

Архив судлаач Волли Паттоны “Бурханы хүслийг хэрхэн сонсох вэ?” бүтээлээс
Оксфордын архивын газар

Бурхантай хэрхэн харилцах талаар сонирхон судалж байгаа хүмүүст  зориулсан  бяцхан зөвлөгөөг энд танилцуулж байна. Та өөрийгөө танин мэдэх нь хамгийн чухал зүйл мөн бөгөөд ямар ч хүн өөрөөсөө илүү дээд Хүчин чадалтай холбоо тогтоож сурах бүрэн боломжтой. Хамгийн чухал зүйл бол тууштайгаар хичээх хүсэл эрмэлзэлтэй байх явдал юм. Доорхи зөвлөмжийн дагуу байнга хичээллэж чадсан хүн бүхэн амжилтанд хүрэх болно.

Залбирах, бясалгахад доорхи нөхцөлийг заавал бүрдүүлнэ үү.
·        Тайван бай
·        Сонс
·        Таны толгойд орж ирж байгаа бүх бодол санааг чагна
·        Тэдгээр бодол санаа Бурханаас ирсэн эсэхийг хяна, шалга
·        Даган биелүүл

Ерөнхий зааварчилгаа

1.      Цаг гарга-Өөртөө ямар ч саад болох зүйлгүй газар, цаг сонго. Олонх хүмүүсийн хувьд өглөөний цагийг хамгийн тохиромжтой цаг гэж үздэг.
2.      Тайвшир-Өөртөө эвтэйхэн суу. Бүх булчингаа сулла. Биеэ чөлөөтэй байлга. Яарах зүйл ер байхгүй. Бэлтгэж байгаа энэ мөчүүдэд бие махбодид ямар нэгэн ачаалал хэрэггүй. Дээд Хүч Бурхан сэтгэл зовнисон, түгшсэн байдалтай байхад бидэнтэй харилцаж чадахгүй.
3.      Долгионоо тааруул-Бурханд зүрх сэтгэлээ нээ. Өөрийнхөө амьдралд тохиолдож байгаа аливаа асуудлын хариултыг авч, Бурханы хүслийг дагахыг хүсэж байгаагаа өөрийн хүслээр илэрхийл. Харин таны хүсэл товч, тодорхой байх ёстойг сана.
4.      Сонс-Амар тайван, нам гүн бас нээлттэй бай. Оюун санаагаа чөлөөл. Бурхны ярихыг хүлээ. Таны зүрх сэтгэл, оюун ухаанд бодол санаа, ойлголт төсөөлөл орж ирэх болно. Анхааралтай, мэдрэмжтэй бай. Хүн бүрт нээлттэй бай.
5.      Бичих-Энэ үйл ажиллагааны хамгийн чухал хэсэг. Өөрийн тань ухаан санаанд орж ирсэн бүх зүйлийг бич. Бичиж авснаар хожим эргэн санахад их чухал. Өөрийн бодол санааг хянан, засварлах шаардлагагүй. Өөртөө хэлэх хэрэггүй. Бичиж авч байгаа эдгээр бодол чухал зүйл биш, энэ бол энгийн л бодол бөгөөд Бурхнаас ирж байгаа ямар нэгэн удирдамж байж болно. Эдгээр бодол дотор: “Энэ аятайхан биш юм” “Бурхнаас ирээгүй байж болно” “Зүгээр л надад ингэж бодогдож байна” гэх мэт...Өөрийн тань бодолд орж ирж байгаа бүх зүйлийг дээрхийн адил зүгээр л бичиж ав. Хүмүүсийн нэр, хийж хэлэх зүйлс, буруу хийсэн, зөв болгох шаардлагатай байгаа зүйлс гэх мэт бүх л зүйл байж болно. Мөн сайн болон муу бодлууд, таатай болон таагүй бодлууд, гэгээн болон муу санаа бодлууд, галзуу солиотой эсвэл ухаалаг бодлууд гэх мэт. Өөртөө үнэнч ханд. Бүх зүйлийг бичиж ав. Нэг бодол маш хурдан орж ирж, тэмдэглэж авч амжихаас ч өмнө алга болж болно.
6.      Хяна-Бодол урсан орж ирэхээ аажмаар болих үед бичихээ боль. Юу бичсэнээ сайн хар, ажигла. Бүх бодол Бурхнаас ирээгүй байж болно. Тийм учраас бид бичиж авсан бүх бодлыг нарийн хянаж шалгах ёстой. Доорхи зүйлс бодлоо шалгахад туслах болно. Үүнд:

·        Эдгээр бүх бодлууд цэвэр, ариун, хувиа хичээсэн биш, хайр энхрийлэл илэрхийлж байна уу?
·        Эдгээр бодлууд миний гэр оронд хэрэгтэй байгаа зүйлийг хэрхэн шийдвэрлэх талаар байна уу эсвэл эх орны төлөө  гэх мэт их том зүйл үү?
·        Эдгээр бодлууд оюун санааны тухай ном зохиолд бичигдсэн байсан зүйлс үү?

7.      Шалга-Хэрвээ эргэлзэж байгаа бол, мөн хэрвээ тухайн бодол чухал гэж үзэж байгаа бол бусад бясалгагч хүмүүс энэ асуудлыг хэрхэн үзэх бол? Асууж ярилцах хэрэгтэй. Нэг хүнээс илүү хоёр хүний бодол чухал байдаг шүү дээ. Амьдралдаа Бурхны хүслийг оруулж ирэхийг хүсдэг өөр нэгэн хүн тухайн бодлыг илүү тодорхой харахад тусалж болно. Асуулт бүхэнд гурван тал байдаг: чиний өөрийн тал, нөгөө хүний тал бас зөв тал. Энэхүү удирдамжийг бүхэлд нь дагаж чадвал хэний зөв гэдгийг биш харин юуны зөв, аль нь зөв гэдгийг олж харах болно.
8.      Даган биелүүл-Өөрт тань орж ирсэн бүх бодлыг хэрэгжүүл. Таны хийх зүйл бол энэхүү удирдамжийг зөв гэж дагах явдал. Завь хөдлөх хүртэл “залуур” завийг хөдөлгөхгүй шүү дээ. Үүнтэй адил Бурхны хүслийг даган мөрдөж чадвал үр дүн биднийг зөв замд хүргэнэ шүү дээ.
9.      Хориглох-Хэрвээ танд тодорхой бодол орж ирэхгүй бол яах вэ? Бурхны хүсэл бидний амьсгалын адил бидний биеэр чөлөөтэй дамжиж байдаг. Хэрвээ би хичээгээд байгаа боловч Бурхныг сонсож чадахгүй байгаа бол энэ Бурхны буруу биш. Харин миний амьдрал, зан үйлд алдаа байгааг зааж болно. Тиймээс доорхи зүйлс амьдралд тань байгаа эсэхийг өөрөөсөө асуух хэрэгтэй.

·        Надад яг өнөөдөр тодорхой харагдахгүй, зөв болгож чадахгүй байгаа буруу зүйл миний амьдралд байна уу
·        Надад болих ёстой зуршил байна уу
·        Уучилж өршөөж чадаагүй хүн миний амьдралд байна
·        Салахыг хүсэхгүй байгаа буруу “харилцаа” надад байна
·        Хүнд буцааж өгөх ёстой эд зүйл надад байна
·        Бурхан надад хэлсэн боловч даган биелүүлээгүй зүйл надад байна гэх мэт

10.   Алдаа гаргах-Магадгүй би алдаа гаргасан байх гэж бодож байна. Эсвэл би залбирах удирдамжийг зөв дагаж чадаагүй байх. Мэдээж хэрэг, бид нар алдаа хийдэг. Бид олон алдаа дутагдалтай хүмүүн төрөлхтөн. Гэхдээ Бурхан бидний чин сэтгэлд үнэн шударга ханддаг. Тэр бидний хийж байгаа алдаа дутагдал бүхэнд шударга хандаж, түүнийг засаж залруулахад тусалж байдаг гэдгийг байнга санах хэрэгтэй. Зарим үед бид Бурхны хүслийг дагаж байгаа тохиолдолд өөр хэн нэгэн хүн энэ зүйлд маань дүргүйцэж болно. Ийм тохиолдолд та алдаа гаргаж байгаа гэсэн хэрэг биш. Харин бусад хүмүүс мэдэхийг хүсэхгүй эсвэл зөв болгож хийхийг хүсэхгүй байгаа байж болно.
11.   Үр дүн-Бясалган залбирах гэдгийг энгийн зүйлтэй тухайлбал “сэлэх”-тэй зүйрлэн ойлгож болно. Бид сэлж сураагүй бол сэлэх гэдгийг мэдэхгүй. Өөрөөр хэлбэл бясалгах, Бурхны хүслийг даган биелүүлнэ гэдэг үүнтэй ижил. Чин сэтгэлээсээ хичээхгүй бол үр дүн ямар байдгийг хэлж мэдэхгүй. Бурхны хүсэл таны амьдралд орж ирж, түүнийг даган биелүүлж байна гэдэг ямар байдгийг чин сэтгэлээсээ хичээн хийж байгаа хүн бүр мэдэж чадна. Энэ бол хүний амьдралын дуусашгүй аялал юм. Эдгээр нөхцөл байдлыг байнга биелүүлэх тохиолдолд хэн ч Дээд хүчтэй байнга холбоотой байх болно.

Хүн сонсож чадвал Бурхан ярьдаг
Хүн дагаж чадвал Бурхан танд үйлчилдэг
Энэ бол залбиралын хууль.
Энэ дэлхийд зориулсан Дээд Хүч-Бурхны төлөвлөгөө Түүний хүслийг дагахыг чин сэтгэлээсээ хүсэгч жирийн хүний амьдралаар дамжин хэрэгждэг. 



More to follow one-day-at-a-time.

Илүүг мэдье гэвэл нэг өдөрт-нэг удаа
 



OCT 13, 15 ..STEP 9.. ЕСДҮГЭЭР АЛХАМ

ЕСДҮГЭЭР АЛХАМ - STEP 9

“Эдгээр болон бусад хүмүүст нэмэлт хохирол учруулахгүйгээр би ийнхүү учруулсан хохирлоо засч залруулахыг эрмэлзсээр байна.”

Тайлбар хуудас 86:1  догол мөр

Одоо бид бусад хүмүүс дээр очиж урьд өмнө хийсэн нүглээ наминчлах болно. Бид өөрийн хүслээр амьдарч өөрийнхөөрөө байх гэснээс болж үүдэн гарсан бүх хог новшийг шүүрдэн арилгах гэж оролддог. Ийм хүсэл эрмэлзэл бидэнд байхгүй бол түүнийг ирэн иртэл нь бид гуйдаг.  

Учруулсан хохирлоо барагдуулахад анхаарах тусгай заавар

Шууд: Бидний дургүй хүмүүст хуудас 87:1 догол мөр

Тэгээд ч бид дүргүй хүндээ дотроо нэг юм саначихсан байдаг. Нөхөр дээрээ очихоос илүү дайсан дээрээ очих хэцүү. Гэвч бидний хувьд энэ нь илүү үр дүн өгнө гэдгийг ойлгодог. Бид тус болох, уучлах сэтгэлээр тэр хүн дээр очиж хуучин сэтгэлийн сэвээ арилган харамслаа илэрхийлдэг.

Шууд: Мөнгө зээлдүүлэгчид 88:1 догол мөр

Архичин хүн мөнгөний өртэй байх нь олонтой. Бид хүнээс мөнгө зээлэхдээ худал үнэн ярьдаггүй. Тэдэнд юу хийх гэж байгаагаа хэлэхдээ архи уудаг гэдгээ нууц хаадаггүй. Тэгсэн тэгээгүй тэд биднийг мэдэж байдаг. Мөнгө төгрөгний асуудал учраас бид архи уудаг тухайгаа илэн далангүй хэлэхээс айдаггүй. Ийнхүү үнэн учраа хэлэхэд хамгийн хатуу чанга зээлдүүлэгч ч хүртэл заримдаа биднийг ойлгож нааштай ханддаг. Аль болохоор аргалж буулт хийлгүүлснийхээ дараа бид тэдэнд гэмшиж байгаагаа илэрхийлдэг. Бид архи ууснаасаа болоод өрөө төлөхгүй өчнөөн удна. Бид мөнгө зээлсэн хүмүүсээсээ нүүр буруулснаараа архи уух магадлал улам ихтэй болох тул хичнээн удаж унжихаар байсан ч гэсэн тэднээс айж эмээх явдлыг орхих хэрэгтэй.

Аж амьдрал: Хүлээц тэвчээр, хүлээцтэй байдал, нинжин сэтгэл, хайр дурлал хуудас 93:1 догол мөр

Тиймээ, өөрчлөгдөн шинэчлэгдэх урт удаан үе өмнө маань байна. Үүнд бид идэвхийлэн оролцох ёстой. Миний буруу гэж аман дотроо гэмшин бувтнах нь ерөөсөө асуудлыг шийдвэрлэхгүй...Ийнхүү бид гэр бүлээрээ нэгдэн нийлж гэр орноо өөд нь татахдаа өглөө бүр Бурхнаас гуйн залбирч бидэнд хүлээц, тэвчээр, нинжин сэтгэл, хайр дурлалыг өгөөч гэж хүсдэг. 

Зарим бусад зүйл хуудас 92:1 догол мөр

Хүчтэй цохилтыг урд урдаасаа нүүр тулсан эрсдэл ихтэй тулаанд биш хажуу бөөрнөөс нь хийдэг гэдгийг туршлагатай цэргийн дарга андахгүй.

Уулзаж чадахгүй хүмүүст 93:3 догол мөр

Хэзээ ч дахин засч залруулж болзошгүй зүйлс бас байдаг. Бид засч залруулахын төлөө чадах бүхнээ хийнэ гэж өөрөө өөртөө чин сэтгэлээсээ хэлж чадвал үүнд санаа зовох хэрэггүй. Зарим хүмүүс ирж үзэгдэж харагддаггүй. Тийм хүмүүст бид тусгайлан захиа явуулдаг.
Ирэх долоо хоногт хэнээс уучлал хүсэхээ хажуугийн найзтайгаа ярилцан сонгож эхэлнэ үү.


More to follow one-day-at-a-time.


Илүүг мэдье гэвэл нэг өдөрт-нэг удаа




OCT 13, 15 ..STEP 8.. НАЙМДУГААР АЛХАМ

НАЙМДУГААР АЛХАМ - STEP 8

“Өөрсдийн хохироосон хүмүүсийн нэрсийг гаргаж, тэдэнд учруулсан хохирлыг засаж барагдуулах хүсэлтэй боллоо.”

Тайлбар хуудас 86:1 догол мөр

Найм есдүгээр алхамуудыг авч үзье. Биднээс болж ямар нэгэн хэмжээгээр хохирсон бүх хүмүүсийн жагсаалтыг бид гаргасан бөгөөд тэдний өмнө хийсэн нүглээ наминчлахыг хүсч байна. Бид сайн муугаа ялган салгах үедээ энэ жагсаалтыг гаргасан. Бид өөрсөддөө шийдмэг үнэлэлт дүгнэлт өгч өөрсдийгөө захирдаг. ..Ийм хүсэл эрмэлзлэл бидэнд байхгүй бол түүнийг ирэн иртэл нь бид гуйдаг. ....Архийг ялж дийлэхийн тулд бид ямар ч урт замыг туулж чадна гэж бүр анх тохирсныг санагтун.


More to follow one-day-at-a-time.


Илүүг мэдье гэвэл нэг өдөрт-нэг удаа




OCT 13, 15 .. STEP 6.. ЗУРГААДУГААР АЛХАМ

ЗУРГААДУГААР АЛХАМ - STEP 6

“Энэхүү хувийн зан чанарын дутагдлаа Бурханаар арилгуулахад бэлэн боллоо.”

Тайлбар хуудас 85:2 догол мөр

Хүсэл эрмэлзэл гэдэг чухал зүйл болох тухай бид онцлон тэмдэглэсэн. Бидний аятай таатай биш болохыг хүлээн зөвшөөрсөн бүх зүйлийг Бурхан биднээс салган авахад бид бэлэн үү? Бурхан тэднийг бүгдийг нь нэг бүрчлэн биднээс салгаж чадах уу? Бид ямар нэгэн зүйлийг түлхэн гаргахгүй сэтгэлдээ хорогдуулаад байвал түүнээс салах чин эрмэлзэлтэй болгож өгөхийг Бурхнаас гуйдаг.

Зургаадугаар алхамын асуулт

Бидний аятай таатай биш болохыг нь хүлээн зөвшөөрсөн бүр зүйлийг Бурхан тэднийг бүгдийг нь нэг бүрчлэн биднээс салгаж чадах уу? \4-5 алхамуудад дурьдагдсан бүх зүйлс\



More to follow one-day-at-a-time.

Илүүг мэдье гэвэл нэг өдөрт-нэг удаа

OCT 13, 15 .. STEP 7 .. ДОЛООДУГААР АЛХАМ

ДОЛДУГААР АЛХАМ - STEP 7

“Бидний дутагдлыг арилгаж өгөхийг Бурханаас хүлцэнгүйгээр гуйлаа.”

Долдугаар алхамын залбирал хуудас 85:3 догол мөр


Ингээд бүх зүйл бэлэн болоход бид дараахь утгатай зүйлийг хэлдэг: “Бүтээгч Бурхан минь, намайг надад байгаа сайн муу бүх зүйлтэй минь хамт өөрийн болгож аваач гэж би хүсч байна. Танд болон бусад хүмүүст хэрэг болох замд минь саад болж байгаа зан чанарын доголдол дутагдал бүрийг надаас салгаж өгөхийг танаас гуйж байна. Эндээс яван одож байгаа болохоор таны хүслийг биелүүлэх хүч чадлыг хайрлаач.” Ингээд бид долдугаар алхамыг хийчихлээ. 


More to follow one-day-at-a-time.


Илүүг мэдье гэвэл нэг өдөрт-нэг удаа